2016/01/17

Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны чуулган эхэллээ

Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны дөрөвдүгээр дээд чуулган өнөөдөр 10.00 цагт Төрийн ордонд эхэллээ. Чуулганыг нээж АН-ын дарга, УИХ-ын дарга З.Энхболд, АН-ын ЕНБД-ын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр, АЭХ-ны тэргүүн Ц.Оюунгэрэл нар үг хэллээ.

Энэ удаагийн чуулганаар холбооны тэргүүн Ц.Оюунгэрэлийг түдгэлзүүлж, шинэ тэргүүн сонгох юм. Өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт АЭХ-ны тэргүүнээр нэр дэвшиж байгаа 10 гишүүнд батламж гардуулсан. Тодруулбал,  

  1. Л.Нармандах- АЭХ-ны дэд тэргүүн

  2. С.Одонтуяа- УИХ-ын гишүүн

  3. Г.Хажидмаа

  4. Г.Байгальмаа- УИХ-ын даргын зөвлөх, Барилга хот байгуулалтын дэд сайд асан

  5. Л.Эрдэнэчимэг- УИХ-ын гишүүн

  6. Б.Ургамалцэцэг- БШУ-ны дэд сайд асан, Ерөнхий сайдын зөвлөх

  7. И.Нарантуяа- Хүүхдийн төлөө үндэсний газрын дарга

  8. Ц.Одонтунгалаг- НИТХ-ын тэргүүлэгч

  9. Д.Оюунцэцэг

  10. Д.ЦЭРЭНЧИМЭГ

Т.НОМИН

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 сэтгэгдэл:

Post a Comment