2016/01/18

АЭХ-ны тэргүүнийг сонгох саналыг тоолж эхэллээ

Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны чуулган өнөөдөр Төрийн ордонд боллоо. Тус чуулганд 800 орчим төлөөлөгч оролцсон юм. Энэ удаагийн чуулганаар холбооны шинэ тэргүүн сонгогдоно. Өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт холбооны тэргүүнд дэвшиж байгаа арван нэр дэвшигчид батламж гардуулсан бол өнөөдрийн чуулганаар зургаа нь нэрээ татаж авснаар дөрвөн нэр дэвшигч өрсөлдөж байна. АЭХ-ны тэргүүнд УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Г.Хажидмаа,  БШУ-ны дэд сайд асан, Ерөнхий сайдын зөвлөх Б.Ургамалцэцэг, Хүүхдийн төлөө үндэсний газрын дарга И.Нарантуяа нар өрсөлдөж байгаа юм. Яг одоо Төрийн ордонд санал хураалт дуусч, санал тоолж эхлээд байна.

Т.НОМИН

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 сэтгэгдэл:

Post a Comment