2016/01/15

Ерөнхий сайдын мэдээллийг сонсч байна

УИХ-ын чуулганы хуралдаанд Ерөнхий сайдын мэдээллийг сонсч байна.

Ц.Даваасүрэн: Сүүлийн үед үнэ тариф дээр хийж байгаа шинэчлэлийг дэмжиж байна. Өнөөдөр Багануурын уурхайн төлбөрийн чадваргүй байгаа тухай ярьж байна. Эрчим хүчний салбарт өр тооцоо их байна гэнэ. Яг юунаас болоод байна вэ. Ерөнхий сайдын хэлсэн нэг тэрбум ам.доллараар Эгийн голын усан цахилгаан станцтай болно гэсэн бодлогыг дэмжиж байгаа. Гэхдээ өмнө нь барих боломж байсан шүү дээ. Эрчим хүчээр, нефть шатахуунаар бид хараат байгаа.

Ч.Сайханбилэг: Эгийн голын усан цахилгаан станцыг барих гурав дахь оролдлогоо хийж байна. УИХ санхүүжилтийн асуудлыг яаралтай баталж өгсөнд баярлалаа. Ирэх хавраас бүтээн байгуулалтын ажлыг нь эхлүүлэхээр бэлтгэж байна.

Д.Зоригт: Нүүрсний уурхайнуудын өр төлбөрийг 12 тэрбумаас есөн тэрбум болгож бууруулсан. Төмөр замын өр төлбөрийг хоёр тэрбумаас 300 сая болгож бууруулсан.

Ж.Энхбаяр: Эрчим хүчний салбарын нөхцөл байдлыг ярилаа. Салбарыг алдагдалгүй болгоход анхаарлаа гэлээ. Үүний үр дүнд эрчим хүчний үнэ өслөө. Аж ахуйн нэгжийн цахилгаан дулааны үнэ өслөө. Өртөг өсч байгаа суурь үнэ нь өсчихөөр амьдрал ахуйд нөлөөлж байна л даа. Монгол Улсын бүхий л салбар үүнээс болоод өрсөлдөх чадвараа алдаж байна. Засгийн газар нэг талаараа жижиг, дунд үйлдвэрээ дэмжинэ гэдэг. Нөгөө талаараа өртөг нэмэх суурь үнийг нь өсгөөд байдаг. Дэлхийд байхгүй өндөр үнэтэй эрчим хүчтэй, дэлхийд байхгүй өндөр үнээр шатах тослох материал зарж байж яаж аж ахуйн нэгжүүд томрох юм бэ. Нүүрс чинь зарагдахгүй байна. Та нар цалин нэмсэнгүй. Тэтгэвэр нэмсэнгүй. Монголын бүх ард түмэнд хүнд байна. Ажил явахаа болилоо шүү дээ. Ажил бий болгодоггүй баахан байшин барьчихлаа. Уул уурхай чинь гацчихлаа. Монголын эдийн засагт байгаа мөнгө барилга болоод гацчихлаа. Гаднаас зээл авч чадахаа больсон. Тэгээд л шатахуун дулаан цахилгаанаа нэмээд бид хэр тэсэх вэ. Нийтээрээ монголчууд дэлхийн зах зээлээс шахагдлаа шүү дээ.

Ч.Сайханбилэг: Хуучин бол үнэ өсөхөөр зардал маань өсдөг байсан. Энэ удаагийн үнийн зохицуулалтаар зардал дагаж өсдөг байсан явдлыг болиулсан. Зардлаа өсгөхгүйгээр үнийг зохицуулсан. Түүхий эдийн уналттай холбоотой хүндрэл явагдаж байгаа. Бид бол гар хумхиад зүгээр суугаагүй. Баруун бүсийн шатахууны үнэ төвийн бүстэй ойролцоо болгох ажлыг эхлүүлсэн. Дэлхийд байхгүй үнийн асуудал ярьж байна. Үнийн бодлогын үр дүнд дөрвөн жил дараалан шатахууны үнэ яг тогтвортой явж байсан. Шатахууны хувьд зуун хувь хараат улсад дөрвөн жил дараалан бензинийг тогтворжтой барина гэдэг том үр дүн.

Ж.Батсуурь: Манай эрчим хүчний салбарынхан хэмнэлтийн хууль гээд олон талын арга хэмжээ авч байгаа гэнэ. Хоёр хөрш маань хамгийн хямд аргаар эрчим хүч үйлдвэрлэх арга хайж байна шүү дээ. Эрчим хүч хямд үйлдвэрлэж чадахгүй л бол ямар ч үйлдвэрлэл, үйлчилгээ хөгжихгүй.

Б.ХОНГОР

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 сэтгэгдэл:

Post a Comment