2016/01/19

Улс төрийн намын тухай хуулийг дэмжсэнгүй

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Улс төрийн намын тухай хуулийн төслийг хэлэлцэн санал хураахад гишүүдийн 37.3 хувь нь дэмжсэнээр уг хууль төрхөмдөө буцах боллоо.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан боловсруулсан энэхүү хуулийн төсөлд намыг бодлогын нам болгон өөрчлөх. Намын санхүүжилт нь ил тод байх, нам өмчгүй байх. 3001-ээс доош хүн амтай суманд намын анхан шатны нэгжгүй байх зэрэг томоохон бодлогын заалтууд туссан байсан нь сөрөг хүчний эсэргүүцэлтэй нэлээд тулсан юм.

Эцэстээ хууль төрхөмдөө буцаж  байна.

Улс төрийн намын тухай хуулийг шинэчлэх шаардлагатай байгааг улс төрийн намууд 2010 оноос эхлэн тавьж ирсэн. Үүнтэй холбоотойгоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар холбогдох судалгааг эхлүүлсэн бол УИХ-ын 2012 оны УИХ-ын сонгуулийн дараа бүрэлдсэн УИХ-аас уг хуулийн төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг С.Баярцогт гишүүнээр ахлуулан байгуулж байв. Гэвч уг төсөл явахгүй болсон учраас, Монгол Улсын Ерөнхийлөгч санаачлага гарган төсөл өргөн мэдүүлэхээр болж, хоёр жил турш ажилласны эцэст шинэ оны өмнө Улс төрийн намын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлсэн ч УИХ олонхиороо хүлээж авсангүй.

Г.ДАРЬ

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 сэтгэгдэл:

Post a Comment