2016/01/20

Харьяалал харгалзахгүй үйлчилгээ авна

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.

Засгийн газраас өргөн мэдүүлсэн энэхүү хуулийн төсөлд амаржих газрыг эх барихуйн тусламж, үйлчилгээ үзүүлэхээр, төрийн болон орон нутгийн өмчит  төрөлжсөн нэгдсэн эмнэлгийнзахирлыг 5 жилийн хугацаатай томилох зэрэг томоохон өөрчлөлт оруулсан аж. Мөн иргэд оршин амьдарч байгаа газраасаа харьяалал харгалзахгүйгээр эрүүл мэндийн үйлчилгээ авах боломжтой юм байна.

Дархан-Уул, Орхон, Булган, Сэлэнгэ зэрэг аймгуудын газар нутгийн хуваарилалтын онцлог байдлаас шалтгаалж иргэд харьяаллын дагуу эрүүл мэндийн үйлчилгээ авахад бэрхшээлтэй байдаг аж. Тухайлбал, Булган аймгийн зарим нэр бүхий сумдын иргэд Орхон аймгийн эрүүл мэндийн нэгдсэн төвөөр үйлчлүүлэх нь газар нутгийн байршлын хувьд ойр байдаг байна. Гэтэл харьяаллын дагуу үйлчлүүлэх шаардлагатай болдгоос 90 км газар явдаг. Яаралтай тусламж авах болоход аймаг, сумын эмч нар нь өөр аймаг, сумын нутаг дамнан ирдэг гэнэ.

Нөгөө талдаа иргэд цахим картаар үйлчлүүлэх бололцоотой болсноор харьяалал харгалзахгүй үйлчилгээ авах боломж нь бүрджээ. Учир нь даатгалынх нь төлбөр үйлчлүүлсэн газар луу нь очих боломжтой болсон байна.

Өмнө нь цахим үйлчилгээ нэвтрээгүй байсан учраас харьяаллын дагуу үйлчлүүлэхгүй бол үйлчилгээ үзүүлсэн эмнэлэгт нь даатгалын мөнгө шилжиж орж ирэх боломжгүй байжээ.

Мөн одоо УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай болон бусад холбогдох хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.

Г.ДАРЬ

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 сэтгэгдэл:

Post a Comment