2016/01/18

Хүн амын тоог харгалзан мандат тогтоохыг дэмжихгүй

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт мэдээлэл хийлээ. Тэрээр "УИХ дахь МАН-ын бүлгийн хурал дуусаагүй байгаа. Хурлын завсарлагаанаар та бүхэнд мэдээлэл хийж байна. Өнөөдрийн бүлгийн хуралдаанаар УИХ-ын болон аймаг, нийслэлийн сонгуулийн тов тогтоох, тойргийн мандатын асуудлыг хэлэлцлээ. Өнгөрсөн баасан гаригт Сонгуулийн ерөнхий хорооноос сонгуулийн тойргийн нутаг дэвсгэрийн хязгаар, мандатын тооны саналыг ирүүлсэн. Уг саналд өмнөх 2008, 2012 сонгуулийн тойрог, нутаг дэвсгэрийн хязгаарыг баримтлах, мандатын тоог тогтоох асуудлыг хэлэлцсэн. 2012 оны сонгуулиар 48 мандат нь  тойргоос сонгогддог.  Үүний 14 нь хотоос, 34 нь хөдөөнөөс сонгогддог байсан.  Үндсэн хуульд заасан хүн амын тоо, засаг захиргааны нэгжийг харгалзан мандатын тоог тогтооно гэдэг зарчмын дагуу оруулж ирсэн. Харамсалтай нь, Ардчилсан нам тойрог, мандатын тоог өөрчлөх асуудлыг ярьж байгаа юм байна.  Хүн амын тоог харгалзан тойрог, мандатын тоог тогтоохыг МАН дэмжихгүй" гэлээ.  

Г.ДАРЬ

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 сэтгэгдэл:

Post a Comment