2016/01/20

Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хуулийн төслийг хэлэлцэв

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Энэ төсөл бол Монголын эдийн засагт чухал ач холбогдолтой төсөл юм

Ирээдүйн тэтгэврийн нөөц санг эхний ээлжинд 2.5 их наяд төгрөгөөр бүрдүүлнэ. Өөрөөр хэлбэл Ирээдүйн тэтгэврийн нөөц санг ипотекийн зээлтэй холбох юм.  Мөн 2030 он хүртэл тэтгэвэр олгоход энэ хөрөнгийг ашиглахгүй зөвхөн ипотекийн зээлд ашиглахаар төлөвлөөд байна.

Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хуулийн төсөл нь Тэтгэврийн нөөц сан байгуулж, нэрийн дансны тодорхой хэсгийг хөрөнгөжүүлэх замаар хуримтлалын суурийг тавина гэж хууль санаачлагчид нь үзэж байна. Тухайлбал хүн амын насжилт, эдийн засаг, санхүүгийн нөхцөл байдлаас шалтгаалан зайлшгүй тохиолдож болзошгүй тэтгэврийн даатгалын сангийн ирээдүйн алдагдал, нэрийн дансны тогтолцооноос хагас хуримтлалын тогтолцоонд шилжих тохиолдолд шаардагдах шилжилтийн зардлыг тус тус санхүүжүүлэх зорилгоор Тэтгэврийн нөөц сан байгуулах шаардлагатай гэжээ. Мөн хөрөнгийн зах зээлд урт хугацаатай эх үүсвэрүүд нэмэгдэхээс гадна Төрөөс иргэдэд үзүүлэх орон сууцны хөнгөлөлтийн бодлогыг үүнтэй уялдуулан хэрэгжүүлэх боломж бүрдэнэ гэж үзжээ.

Б.БАТ

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 сэтгэгдэл:

Post a Comment