2016/01/20

Ерөнхий сайдын асуудлыг маргааш хэлэлцэнэ

УИХ-ын гишүүн Г.Уянга нарын 20 гишүүн гарын үсэг зурсан Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах хүсэлтийг өчигдөр өргөн барьсан. Ерөнхий сайд Дубайд гарын үсэг зурж, баталгаажуулсан Оюутолгойн далд уурхайн хөрөнгө оруулалтын гэрээ ашиггүй гэдгийг мэдсээр байж ийм алхам хийсэн гэж үзэж байгаа юм.

Тэгвэл Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах асуудлыг маргааш хэлэлцэхээр УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлыг дөрөвдүгээрт бичигдсэн байна. Уг асуудлыг маргааш өглөөний 8.30 цагт Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцээд, чуулганы нэгдсэн хуралдаанд шилжүүлэх юм байна.  

Т.НОМИН

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 сэтгэгдэл:

Post a Comment