2016/01/12

Ирц бүрдэхгүйгээс хуралдааныг хойшлуулав

УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан өнөөдөр 14.00 цагт товлогдсон ч ирц бүрдэхгүйгээс дөнгөж сая цуцаллаа.

Хуульд зааснаар ирцийг 50 хувьд хүргэхэд 9 гишүүн ирэх ёстой юм. Энэ удаагийн хуралдаанд оролцохоор 8 гишүүн бүртгүүлжээ. Тэднээс эхнээсээ залхаж гарч явсаар УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан, УИХ-ын гишүүн С.Оюун нар тунаж үлдсэн юм.

Тус байнгын хороо хуралдсан бол Ноён уулыг улсын тусгай хамгаалалтад авах тухай асуудал хэлэлцэгдэх байлаа. Гацууртын ордыг ашиглахтай холбоотойгоор дээрх асуудал орж ирж буй бөгөөд нийт 11 мянган га талбайг хамруулан Ноён уулыг тусгай хамгаалалтад авахаар заасан. Ноён уулыг тусгай хамгаалалтад авахгүй бол хүннүгийн үеийн булш бунхан сүйтгэгдэнэ гэж иргэний нийгмийн байгууллагуудын зүгээс асуудал тавьсаар ирсэн юм.

Г.ДАРЬ

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 сэтгэгдэл:

Post a Comment