2016/02/05

Сайд Д.Эрдэнэбат Цагааннуур суманд ажиллаж байна

Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат өнөөдөр Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд ажиллаж байна. Засгийн газар сар шинийн өмнө улсын сайн малчин, улсын тэргүүний тариаланч, улсын тэргүүний тариаланч хамт олныг шалгаруулдаг.

Өнөө жил Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумаас улсын тэргүүний тариаланч хамт олноор "Товхонхан" ХХК шалгарсан байна. Шагналыг нь Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат гардуулан өглөө.

"Товонхан" компани нь байгуулагдаад 20 гаруй жил болж буй бөгөөд 30 гаруй ажиллагсадтай юм байна. Газар тариалангийн салбарт үйл ажиллагаа эрхэлснээс хойш байгаль цаг уурын хүнд нөхцөлд тус компани ургац алдаагүй нь техникийн шинэчлэл хийж чадсан, мөн өөрийн орны байгаль цаг уурын онцлогт тохирсон агротехнологийг бий болгож чадсантай холбоотой аж. Энэ тухайгаа компанийн удирдлага Аж үйлдвэрийн сайдаас шагналаа гардах үеэр хуучиллаа.

Г.ДАРЬ

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 сэтгэгдэл:

Post a Comment