2016/03/31

УИХ-ын дарга З.Энхболд орон нутагт ажиллана

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд энэ сарын 01-03-ны өдрүүдэд Булган, Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул аймгуудад ажиллана.

Орон нутгийн томилолтын эхний өдөр Булган аймагт ажиллан, Улсын Их Хурлын баталсан хууль, Засгийн газрын шийдвэрийн хэрэгжилтийн явцтай танилцахаар тус аймаг дахь Төрийн банкны салбарт ажиллах юм. Түүнчлэн аймгийн бүтээн байгуулалтын ажилтай танилцан, иргэд хөдөлмөрчидтэй уулзалт хийнэ. Энэ өдөр үргэлжлүүлэн Орхон аймагт ажиллан, Улсын Их Хурлын 2015 оны намрын ээлжит чуулганаар батлагдсан хууль, тогтоомжийн талаар иргэдэд дэлгэрэнгүй танилцуулга, мэдээлэл хийх юм.

Улсын Их Хурлын дарга Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул аймгуудад ажиллан, бүтээн байгуулалтуудын ажилтай танилцан үйлдвэрүүдэд ажиллан, иргэд хөдөлмөрчидтэй уулзалт хийхээр төлөвлөсөн байна хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Let's block ads! (Why?)

0 сэтгэгдэл:

Post a Comment