2016/03/21

МАН, МАХН ажлын хэсэг байгуулжээ

Ирэх зургадугаар сард болон сонгуульд эвсч нэгдэх асуудлаар МАН,МАХН-ын зүгээс хамтарсан  ажлын хэсэг гаргасан гэсэн мэдээлэл бий. "Эвсэхэд буруудахгүй" хэмээн МАН-ын тавьсан хүсэлтэд Н.Энхбаяр хариулахдаа 60:40 харьцаатайгаар эрх мэдлээ хувааж авах шаардлага тавьсан гэх. Чухам үүнээс болоод хоёр намын эвсэх асуудалд саад гараад байгаа гэнэ.

Хоёр нам хамтарсан ажлын хэсэг гаргасан талаар  МАХН-ын нарийн бичгийн дарга Э.Эрдэнэжамъян өөрийн нүүр номдоо "МАН, МАХН хоёр хамтарч ажиллах, яриа хэлэлцээ хийгдэж байна" гэжээ.  Хамтарсан ажлын хэсэгт  УИХ-ын гишүүн Ч.Улаан, О.Баасанхүү, МАХН-ын нарийн бичгийн дарга Э.Эрдэнэжамъян, Б.Тулга нар багтан ажиллаж байгаа гэнэ.

Б.БАТ

Let's block ads! (Why?)

0 сэтгэгдэл:

Post a Comment