2016/03/16

Х.Баттулгын асуудалд Р.Чингисийг буруутгав

УИХ-ын гишүүн Х.Баттулгын өмгөөлөгч Д.Пүрэвбаатар өнөөдөр сэтгүүлчдэд хандлаа. Тэрбээр Х.Баттулгыг эл хэрэгт холбогдуулж, их хэмжээний мөнгө завшсан гэх мэдээллийг үгүйсгэж,  олон нийтэд ийм мэдээлэл цацсаны буруутан нь ЦЕГ-ын дарга Р.Чингис гэв.

Тэрбээр 2013 оны дөрөвдүгээр сарын 26-ны өдөр ажлын хэсгийн дүгнэлт гарахдаа төслийн хэрэгжилтэнд  93,6 тэрбум төгрөг шаардлагатай гэж дүгнэлт гаргасан тул энэ хөрөнгийг шилжүүлсэн. Гэтэл 38 тэрбум төгрөг л "Энержи Ресурс Рэйл" компани зарцуулсан байдаг. Үлдсэн 55 тэрбум төгрөгийн ажил одоо хүртэл байхгүй байгааг дуулгаад   "Энэ хэрэг дээр хуулийн байгууллага ажиллаад Л.Оюунбат үнийн дүнг нэмэгдүүлж, Засгийн газрыг залилсан байх магадлалтай тул шалгах хэрэгтэй гэж шийдвэр гаргасан" гэлээ.

Түүнчлэн  "Р.Чингис тэргүүтэй цагдаагийн удирдлагууд ямар аргаар тэр хүнийг гаргасан нь мэдэгдэхгүй байгаа.  Тиймээс энэ хэрэгт цагдаагийнхан оролцсон гэж үзэж байна. Цагдаагийн ерөнхий газрын дарга, Тэргүүн комиссар Р.Чингисийг албан ажлаа өгөөд,  өөр хүн томилж шалгуулахыг хүсч байна" гэж УИХ-ын гишүүн Х.Баттулгын өмгөөлөгч Д.Пүрэвбаатар хэллээ. Мөн түүнээс Х.Баттулга гишүүнийг хуулийн байгууллага шалгаж байгаа нь үнэн үү гэж асуухад Х.Баттулгатай холбоотой асуудлаар ярихгүй гэсэн юм. 

Т.НОМИН

Let's block ads! (Why?)

0 сэтгэгдэл:

Post a Comment