2016/03/28

Засгийн газар төслөө татахаар болжээ

Иргэний нийгмийн байгууллагуудыг хөдөлгөөнд оруулаад буй Ашигласан түлшний болон цацраг идэвхит хаягдлын менежмэнтийн аюулгүй ажиллагааны тухай конвенци болон холбогдох бусад хуулийн төслүүдийг Засгийн газар татан авах болсноо УИХ-д мэдэгдсэн гэх мэдээлэл байна.

УИХ-ын ээлжит бус чуулганыг зарласан гол үндэслэл нь дээрх хуулийн төслүүдийг хэлэлцэн шийдвэрлэх байсан юм. Ээлжит бус чуулганыг өнөөдөр 09.00 цагт нээхээр төлөвлөсөн, гэвч одоо хэр нь хойшлогдсоор буй. Мөн УИХ-ын ээлжит бус чуулганыг нээгээгүй байхад УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдуулах болсон гээд ойлгомжгүй асуудлууд араасаа хөвөрсөн. Гэвч албаны хүнийг өгч буй тайлбараар Засгийн газар ээлжит бус чуулганаар хэлэлцэх төлөвлөсөн байсан багц хуулиудаа татан авах болсноо мэдэгдсэнээр ээлжит бус чуулганыг цуцалж ч мэдэх нөхцөл байдал үүслээ.

Засгийн газрын хувьд дээрх төслүүдээ УИХ-аас татан авах болсон шалтгаанаа "Эхлээд ард иргэдэд зөвөөр ойлгуулъя. Дараа нь УИХ-д өргөн мэдүүлье" гэх байр суурь илэрхийлсэн тухай дуулдаж байна.

Г.ДАРЬ
 

Let's block ads! (Why?)

0 сэтгэгдэл:

Post a Comment