2016/03/23

Ерөнхий сайд Дорнод аймагт ажиллаж байна

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Дорнод аймагт хүрэлцэн очлоо. Тэрээр өнөөдөр тус аймагт ажиллах бөгөөд зарим төрийн байгууллагын үйл ажиллагаатай танилцаж, иргэдтэй уулзалт хийх юм. Аймгийн удирдлагууд цаг үеийн ажил байдлаа танилцуулснаар түүний албан томилолт эхэлж байна.

Өнөөдөр Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн Төрөх тасгийн шинэ барилгын ажлын явц, "Зүүн бүсийн эрчим хүчний систем" ТӨХК, Хэрлэн сумын 10 дугаар багт баригдсан 7 дугаар цэцэрлэг, Баянтүмэн сумын Эрүүл мэндийн мэндийн төв, цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцах юм.

Харин маргааш Ерөнхий сайд Ч.Сайханбилэг үргэлжлүүлэн Сүхбаатар аймагт ажиллана. Аймгийн эрүүл мэндийн газрын шинэ байрны нээлтэд оролцож, худалдааны төв, "Боловсрол" хороололтой танилцана. Мөн Сүхбаатар аймгийн иргэдтэй уулзалт хийнэ.

ЭХ СУРВАЛЖ: ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ АЛБА

Let's block ads! (Why?)

0 сэтгэгдэл:

Post a Comment