2016/03/30

Байгалийн нөөцийн засаглалын институтын ерөнхийлөгчийг хүлээн авч уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Байгалийн нөөцийн засаглалын институтын ерөнхийлөгч Даниел Кауфманыг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Ноён Даниел Кауфман Монголын эдийн засгийн форумд хүндэт зочноор оролцож байгаа бөгөөд Давосын Дэлхийн эдийн засгийн форумын гишүн, олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлагын олон улсын зөвлөлийн бүрэн эрхт гишүүн хүн юм. .

Тэрээр уулзалтын үеэр Монгол орон, Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн тухай мэддэг тухайгаа дурдаад улс орнуудад хууль дээдлэх ёс хэр хэрэгжиж байгаа, авлигатай хэр тэмцэж байгаа вэ гэдэг маш чухал гэдгийг хэлж байлаа.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж эдгээр нь сайн засаглал тогтоох, улс орныг зөв хөгжүүлэхэд чухал үзүүлэлтүүд мөн болохыг хэлж, Монголд авлигатай тэмцэх ажлыг идэвхтэй хийж байгааг тэмдэглэв. Монгол Улс нь дэлхийд 10 дотор багтах  байгалийн баялаг арвинтай орон. Хэрэв муу засаглалтай, авлигатай байх юм бол энэ баялгаа зүй зохистой эргэлтэд оруулж чадахгүйгээс гадна улс орны хөгжилд муугаар нөлөөлнө гэдгийг тэрээр мөн дурдаж байсан юм.

Монгол бол хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн нээлттэй улс. Хэвлэлийн эрх чөлөөтэй, сошиал медиа нээлттэй хөгжсөн орон. Үүгээрээ засаглалын хөгжил, авлигатай тэмцэхэд сайн нөлөө үзүүлдэг гэлээ. Мөн ардчиллын туршлагаасаа Киргиз, Мьянмар, Зүүн Тимор, Вьетнам зэрэг оронтой хуваалцаж байгаа талаараа дурдлаа.

Ноён Даниел Кауфман Монголд төсвийн зарцуулалтын ил тод байдал, авлигатай хийх тэмцэл сайн явж байгааг үнэлж байв.

ЭХ СУРВАЛЖ: PRESIDENT.MN

Let's block ads! (Why?)

0 сэтгэгдэл:

Post a Comment