2016/03/27

НИТХ-ын сонгуулийн зардлыг зарлалаа

Нийслэлийн Аудитын газраас Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2016 оны ээлжит сонгуульд нам, эвсэл тус бүрийн зарцуулах зардлын дээд хэмжээг нэг тэрбум 460 сая төгрөгөөр тогтоосон тухай өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Сонгуулийн зардлын дээд хэмжээг ийн тогтоож өгснөөр нам, эвслүүд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2016 оны ээлжит сонгуульд өрсөлдөхдөө дээрх зардалд багтаан үйл ажиллагаа явуулах болж байна.

Нийслэлийн Аудитын газраас нам, эвслийн сонгуулийн зардлын дээд хэмжээг тогтоохдоо нийслэлийн тойрогт өрсөлдөх нэр дэвшигчийн хязгаарыг ч баталж өгчээ. Үүгээр бол хамгийн бага зардал нь Багахангай дүүргийн 44 дүгээр тойрогт 106.4 сая төгрөг, хамгийн их зардал Баянзүрх дүүргийн 14 дүгээр тойрогт 194.4 сая төгрөгөөр тогтоосон байна. Энэ нь хүн ам, газар нутгийн байршил, эдийн засгийн бусад үзүүлэлт болох инфляци зэрэгтэй уялдаж гарсан зардлын дээд хязгаар гэдгийг Нийслэлийн Аудитын газрын дарга, тэргүүлэх аудитор Ц.Очирбат хэллээ.

УИХ-аас Сонгуулийн тухай хуулийг батлахдаа аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийг ирэх зургадугаар сарын 29-нд буюу УИХ-ын сонгуультай нэг өдөр зохион байгуулахаар заасан юм. Хуульд туссан энэхүү заалтын дагуу Нийслэлийн Аудитын газар нь Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн зардлын дээд хязгаарыг зарлаж байгаа нь энэ аж. Учир нь хуульд энэхүү зардлыг сонгууль болохоос 90 хоногийн өмнө тогтоох ёстой хэмээн заасантай холбоотой юм байна.

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тойрог нь нийтдээ 45 тойргоос бүрдэж байна.

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн  Хурлын сонгуулийн тойрогт, нэг нэр дэвшигчээс зарцуулах зардлын дээд хэмжээ

Тойргийн дугаар

Тойргийн нутаг дэвсгэр

Зардлын дээд хэмжээ

/сая төгрөгөөр/

1

Баянгол дүүрэг

175.2

2

Баянгол дүүрэг

172.7

3

Баянгол дүүрэг

176.4

4

Баянгол дүүрэг

186.5

5

Баянгол дүүрэг

171.1

6

Баянгол дүүрэг

171.6

7

Баянзүрх дүүрэг

176.7

8

Баянзүрх дүүрэг

183.1

9

Баянзүрх дүүрэг

186.2

10

Баянзүрх дүүрэг

172.8

11

Баянзүрх дүүрэг

156.2

12

Баянзүрх дүүрэг

173.3

13

Баянзүрх дүүрэг

184.6

14

Баянзүрх дүүрэг

194.4

15

Баянзүрх дүүрэг

179,0

16

Сонгинохайрхан дүүрэг

163.0

17

Сонгинохайрхан дүүрэг

183.4

18

Сонгинохайрхан дүүрэг

185.5

19

Сонгинохайрхан дүүрэг

164.6

20

Сонгинохайрхан дүүрэг

189.1

21

Сонгинохайрхан дүүрэг

153.0

22

Сонгинохайрхан дүүрэг

174.3

23

Сонгинохайрхан дүүрэг

174.1

24

Сонгинохайрхан дүүрэг

178.5

25

Сүхбаатар дүүрэг

154.8

26

Сүхбаатар дүүрэг

140.5

27

Сүхбаатар дүүрэг

159.0

28

Сүхбаатар дүүрэг

161,9

29

Сүхбаатар дүүрэг

156,2

30

Сүхбаатар дүүрэг

156,6

31

Хан-Уул дүүрэг

172.4

32

Хан-Уул дүүрэг

166.1

33

Хан-Уул дүүрэг

163.9

34

Хан-Уул дүүрэг

153.5

35

Хан-Уул дүүрэг

154.0

36

Хан-Уул дүүрэг

152.0

37

Чингэлтэй дүүрэг

156.4

38

Чингэлтэй дүүрэг

160.5

39

Чингэлтэй дүүрэг

150.3

40

Чингэлтэй дүүрэг

166.2

41

Чингэлтэй дүүрэг

158.0

42

Чингэлтэй дүүрэг

187.7

43

Багануур дүүрэг

171.8

44

Багахангай дүүрэг

106.4

45

Налайх дүүрэг

187.9

Г.ДАРЬ

Let's block ads! (Why?)

0 сэтгэгдэл:

Post a Comment