2016/03/30

Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэлийг өргөн барив

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдод Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж өнөөдөр /2016.03.30/ Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 15 дахь илтгэлийг өргөн барив.

Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэл нь УИХ, Засгийн газар, түүний харьяа байгууллага, олон нийтийн анхаарлыг хүний эрхийн тулгамдсан асуудалд хандуулах, хүний эрхийн зөрчлийг таслан зогсоох, эрхийн хэрэгжилтийг сайжруулах зорилгоор бодлогын түвшинд өөрчлөлт хийхэд чиглэсэн баримт бичиг юм.

Энэ удаагийн илтгэлд Эрүү шүүлтээс ангид байх эрхийн хэрэгжилтийн талаар, Цагдан хоригдож буй сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн хууль зүйн туслалцаа авах эрхийн хэрэгжилт, Ахмад настны эрхийн хэрэгжилт, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын албан хаагчдын хөдөлмөрлөх эрхийн хэрэгжилтийн талаарх тайланг гарган, ХЭҮК-оос Монгол Улсын Их Хуралдшийдвэр гаргуулахаар хүргүүлж буй саналуудыг тусгажээ. 

Монгол Улс дахь хүний эрхийн талаарх асуудал, нөхцөл байдлын талаарх мэдээлэл багтдаг тус илтгэлийг төрийн болон төрийн бус байгууллага, Хүний эрхийн Үндэсний Комиссын хяналт, шалгалт, судалгааны дүн болон ХЭҮК-т ирсэн өргөдөл, гомдлыг үндэслэн боловсруулдаг  байна. Энэхүү илтгэлийг Хүний эрхийн дээд комиссарын газар, Хүний эрхийн Үндэсний Байгууллагуудын Олон Улсын Зохицуулах Хороо, Ази-Номхон далайн бүсийн адил төрлийн үйл ажиллагаа явуулдаг үндэсний байгууллагуудад хүргүүлдэг юм.

Улсын Их Хурлын даргад Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 15 дэх илтгэлийг өргөн барих үеэр Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Н.Ганбаяр, П.Оюунчимэг болон албаны бусад хүмүүс байлцлаа.

ЭХ СУРВАЛЖ: УЛСЫН ИХ ХУРЛЫН ТАМГЫН ГАЗРЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Let's block ads! (Why?)

0 сэтгэгдэл:

Post a Comment