2016/03/31

Нээгээгүй чуулганыг хаав

УИХ-ын даргын захирамжаар дөрвөн асуудал хэлэлцэхээр энэ сарын 29-нд УИХ-ын ээлжит бус чуулганыг зарласан боловч ирц бүрэлдээгүй шалтгаанаар нээлтээ ч хийж чадалгүй хаахаар болсныг З.Энхболд дарга мэдэгдлээ.

Ээлжит бус чуулганаар цөмийн салбартай холбоотой дөрвөн хуулийн төсөл болон  ҮХЦ-ийн дүгнэлтийг хэлэлцэхээр төлөвлөсөн  ч МАН-ынхан хуралдаа суугаагүй юм.  Тиймээс  УИХ дарга "Зургаа дахь удаагаа ээлжит бус чуулган хийхээр оролдлоо. Ирэх долоо хоногоос УИХ-ын хаврын чуулган ердийн байдлаар нээлтээ хийнэ. Ирээгүй гишүүдийг шар нутгийг булшлахын төлөө байна гэж ойлголоо. Ирсэн АН, "Шударга ёс" эвслийн гишүүддээ баярлалаа. Ирэх долоо хоногт хаврын чуулганы нээлтэд гишүүд ирнэ байх.  Нээгдээгүй ээлжит бус чуулганыг хаалаа" гэв.

 Б.БАТ

Let's block ads! (Why?)

0 сэтгэгдэл:

Post a Comment