2016/03/26

“Эрүүл мэндийг дэмжих төв”-ийн нээлт боллоо

Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийг дэмжих төвийн барилгыг улсын төсвийн 1.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар барьж, ашиглалтад оруулсан байна. Эмч, эмнэлгийн ажилтнуудын мэргэжлийг дээшлүүлж, давтан сургалт явуулахаас гадна хоёр, гуравдугаар давхартаа иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх тус төвийн нээлтийн ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Г.Ганболд, аймгийн Засаг дарга Ж.Батсуурь, ИТХ-ын дарга П.Мөнхжаргал нар болон албаны бусад хүмүүс оролцлоо.

2008 оноос хойш Сүхбаатар аймаг 18 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг эмнэлгийн барилга барихад зарцуулсан. Нээлтээ хийж байгаа Эрүүл мэндийг дэмжих төвийн байр найм дахь шинэ эмнэлгийн барилга гэж аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Эрдэнэтуяа хэлсэн юм.

Description: http://zasag.mn/uploads/editor/images/a0b08590f829108a06bf8d5d158d8cd5.jpg

"Эрүүл мэндийг дэмжих төв"-ийн нээлтийн үеэр 12 сумын эрүүл мэндийн төвтэй цахимаар холбогдсон. Аймгаасаа сумын эрүүл мэндийн төвүүдтэй цахимаар холбогдсоноор цаг хугацаа, зардал хэмнэхээс гадна зайн оношилгоо хийж, хоёр дахь шатлалаас хүнд, хүндэвтэр өвчтөнд оношилгоо, эмчилгээний зөвлөгөө өгч, цаг алдалгүй тусламж үйлчилгээ үзүүлэх боломж бүрджээ. Мөн алслагдсан сумдад мэдээлэл, оношилгооны шинэ аргыг хүргэх, цаг үеийн асуудлаар хурал хийхэд ашиглаж байна.

  Сүхбаатар аймгийнхан олон бүтээн байгуулалтын ард гарч, улсын хэмжээнд загвар аймаг болж, улмаар загвар сумыг байгуулж байгаад Засгийн газрын нэрийн өмнөөс талархал илэрхийлье гээд өнөөдөр нээлтээ хийж байгаа энэ эмнэлгээр олон иргэд үйлчлүүлж, эрүүл аж төрөх зорилгоо биелүүлэх болтугай гэж Ерөнхий сайд ерөөв.

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсаны дагуу аймгийн нэгдсэн эмнэлгийг түшиглэн 2014 онд оношилгооны төв байгуулснаар 24 нэр төрлийн тусламж үйлчилгээ нэмэгдэж, 3 дахь шатлалтад явж эмчлүүлэгсдийн тоо 18 хувиар буурсан байна. Энэхүү төвөөр давхардсан тоогоор 71 мянга гаруй иргэн үйлчлүүлээд байна.

ЭХ СУРВАЛЖ: ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ АЛБА

"Эрүүл мэндийг дэмжих төв"-ийн нээлт боллоо

Let's block ads! (Why?)

0 сэтгэгдэл:

Post a Comment