2016/03/16

Сингапурын бизнесийн холбооны Удирдах зөвлөлийн Хойд Азийг хариуцсан дэд даргатай уулзалт хийлээ

Элчин сайд Т.Лхагвадорж 2016 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Сингапурын бизнес холбооны Удирдах зөвлөлийн Хойд Азийг хариуцсан Дэд захирал По Чунь Анн-тай уулзалт хийлээ.

Уулзалтаар Бүгд Найрамдах Сингапур Улсын Ерөнхий сайд Ли Хсиен Луны 2016 оны 7 сард Монгол Улсад хийх айлчлалын үеэр Монголд Сингапурын бизнесийн холбооноос бизнес эрхлэгчдийн бүрэлдэхүүнтэй айлчлал зохион байгуулах талаар хэлэлцэж, санал солилцов.

Сингапурын бизнес холбооны Удирдах зөвлөлийн Хойд Азийг хариуцсан Дэд захирал По Чунь Анн нь уг айлчлалыг хэрэгжүүлэхийг дэмжиж байгаагаа илэрхийлж, айлчлалд Сингапурын Аж үйлдвэрийн холбоог урьж оролцуулах талаар хэлэлцэж үзэх болохоо мэдэгдэв.

Тэрээр Сингапурын тэргүүлэх ложистикийн компаниудын нэг болох "По Тионг Чунь Ложистикс" компанийг үүсгэн байгуулж, олон улсад амжилттай үйл ажиллагаагаа тэлэхэд удирдан чиглүүлж явсан туршлагатай бөгөөд Сингапур – Лиаонинг, Сингапур – Сичуаний эдийн засаг, худалдааны зөвлөлийн гишүүний албыг тус тус эрхэлдэг байна.

Сингапурын БНХАУ дахь хөрөнгө оруулалтыг эрс нэмэгдүүлэхэд голлох үүрэг гүйцэтгэж байсан тэрээр уулзалтын төгсгөлд Монгол – Сингапурын эдийн засгийн харилцааг улам өргөжүүлж, үйлдвэрлэл, эрүүл мэнд, тээвэр ложистик, хот төлөвлөлтийн салбарыг онцолж, хөгжүүлэхэд боломжтой бүхий л талаас дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийллээ.

ЭХ СУРВАЛЖ: ГХЯ

Let's block ads! (Why?)

0 сэтгэгдэл:

Post a Comment