2016/03/17

Гадаад бодлогын залгамж халааг үргэлжлүүлжээ

АН-ын Бодлогын зөвлөл долоо хоног бүр өөрийн намынхаа гишүүдийг урьж өнгөрсөн дөрвөн жилд хийж хэрэгжүүлсэн ажлаа тайлагнах боломж олгодог. Өнгөрсөн удаад УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, Хууль зүйн сайд Д.Дорлигжав оролцож байсан бол энэ удаад Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн оролцлоо.

Тэрээр өнгөрсөн дөрвөн жилийн турш Гадаад хэргийн яамыг АН-ын сайд удирдлаа. Тиймээс намын бодлого тууштай хэрэгжих боломжтой байсан гэдгийг онцоллоо.

"Монгол Улсын гадаад бодлого бол залгамж халааг сайтар хадгалж байх ёстой. Тэр ч утгаагаа цоо шинэ гадаад бодлого явуулах боломжгүй. Бид 1990 оноос үндсэн чиг шугамаа тавьсан. Маш товчхон хэлэхэд хөрш хоёр оронтой тэргүүлэх чиглэлээр харилцана. Харин бусад оронтой гурав дахь хөрш орны харилцаагаа хадгалах бодлогоо баримталсаар ирсэн" гэж Гадаад хэргийн сайд хэлсэн юм. Үүнээс гадна Гадаад бодлогын эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр дараах хууль, журмыг санаачилсан байна:

Нэг цонхны бодлого:

  • Төрийн гадаад бодлого, үйл ажиллагааны нэгдмэл байдлыг сайжруулах тухай ҮАБЗ-ийн 01 тоот зөвлөмж-2013

  • Төрийн гадаад бодлого, үйл ажиллагааны нэгдмэл байдлыг хангах журам ЗГ 169-р тогтоол-2013

  • Дипломат албаны тухай хуулийн төсөл

  • Олон улсын гэрээний харилцааны тухай хуулийн төсөл

  • Төрийн гадаад харилцааны тухай хуулийн төсөл

  • Эдийн засгийн газдаад харилцааны хөтөлбөр

  • Гадаад сурталчилгааны хөтөлбөр

  • Дэлхийн монголчууд хөтөлбөр

  • Экспо-оролцох журам

  • Төрийн ёслолын журам

  • Төрийн бусад байгууллагыг мэдээллээр хангах журам

  • Олон улсын байгууллагын сонгуульд оролцох тогтоолд санал өгч байр сууриа илэрхийлэх журам

  • Соёлын элс томилох журам зэргийг санаачлан баталсан аж.

Т.ДАВААНЯМ

Let's block ads! (Why?)

0 сэтгэгдэл:

Post a Comment