2016/03/30

Гадаад улсад суугаа Монгол иргэдээс УИХ-ын сонгуулийн санал авах Төв комисс хуралдлаа

Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газар байрладаг гадаад улсад байгаа иргэдээс Монгол Улсын Их Хурлын 2016 оны ээлжит сонгуулийн санал авах ажлыг зохион байгуулах, нэгдсэн удирдлагаар хангах, хяналт тавих үүрэг бүхий Төв комиссын анхны хуралдаан 2016 оны 3 дугаар сарын 29-ний өдөр ГХЯ-нд болов. Тус Төв комиссын даргаар ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуяг, дэд даргаар СЕХ-ны гишүүн Б.Ганбат, мөн зохион байгуулагчдаар  холбогдох байгууллага, газрын албан хаагчид орж ажиллаж байна.

Өнөөдөр болсон хуралдаанаар гадаад улсад байгаа иргэдээс санал авахтай холбоотой зохион байгуулалтын асуудлаар саналаа солилцож, зохих шийдвэр гаргав.

Тус яам нь ДТГ-раа дамжуулж гадаадад байгаа монгол иргэдийг анх 2012 онд Монгол Улсын Их Хурлын сонгуульд хамруулан санал авч эхэлсэн бөгөөд түүнээс хойш 2013 онд болсон Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд гадаадад байгаа иргэдээ мөн хамруулсан юм.

ЭХ СУРВАЛЖ: ГХЯ

Let's block ads! (Why?)

0 сэтгэгдэл:

Post a Comment