2016/03/08

Халз мэтгэлцээнээ хойшлуулжээ

УИХ-ын гишүүн О.Баасанхүү Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг халз мэтгэлцээнд дуудсан. Гэсэн ч одоог хүртэл Ерөнхий сайд хариу өгөөгүй аж. Тиймээс өнөөдөр мэтгэлцэх товыг хойшлуулахаар болж байгаа талаар хэвлэлийн хурал хийлээ.

Ерөнхий сайдтай хийх халз мэтгэлцээний товыг гуравдугаар сарын 12-ны 19.00 цагт хийхээр товлосон. Гэсэн ч Ерөнхий сайд ямар ч хариу өгөөгүй тул мэтгэлцээний товыг 14 хоногоор хойшлуулж гуравдугаар сарын 23-нд хийхээр болсон байна.

Хэрэв товлосон хугацаанд хариу өгөхгүй бол дөрөвдүгээр сарын 5-нд УИХ-ын чуулганыг нээх үеэр дуу хураагуур авч Ерөнхий сайд дээр очоод "Яагаад ирээгүй вэ" гэдэг асуултанд хариулт авна гэлээ. Хэрэв мэтгэлцээндээ ирэх юм бол  хуримтлалын сан бүрдүүлэх бодлого, хот тосгоны эрх зүйн байдлын бодлогын талаар асуух аж. Мөн тэрээр Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт хандаж "Битгий ай Сайханбилэг ээ" хэмээн дамжуулсан юм.

Т.НОМИН

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 сэтгэгдэл:

Post a Comment