2016/03/23

З.Энхболдыг огцрохыг шаардав

АН-ын гишүүд, дэмжигчдийн холбооны тэргүүн Т.Хасбаатар "Зууны мэдээ" үндэсний мэдээллийн төвд хэвлэлийн хурал хийлээ. Тэрбээр АН-ын дарга З.Энхболд ирэх хаврын чуулганаас өмнө буюу дөрөвдүгээр сарын 5-ны дотор огцрохыг шаардаж байгаагаа онцлов.

Т.Хасбаатар "АН-ын дарга З.Энхболд УИХ-ын даргын албыг давхар хашдаг. УИХ дарга бол Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүн. Тэр Өвөрхангай, Баянхонгорт ажиллаж байхдаа нийгмийг хагалган бутаргах ноцтой үр дагавартай  мэдэгдлийг хийсэн. Монгол Улсын хуулийг хэрэгжүүлдэг, хуулийн даган мөрдөх ёстой цагдаа, прокурор, шүүхийн байгууллагын удирдлага, тэдний албан хаагчдыг үл бүтэх этгээдүүд хэмээн цоллож байгаа нь хууль тогтоох дээд байгууллагын даргын хувьд маш зохисгүй үйлдэл. Үндсэн хуулийн зарчмыг зөрчиж, ийм мэдэгдэл хийсэн нь тун хариуцлагагүй үйлдэл болсон. Соёлт нийгэмд бол энэ үгнийхээ төлөө улс төрийн өндөр албан тушаалтан огцордог"  хэмээсэн юм.

Т.НОМИН  

Let's block ads! (Why?)

0 сэтгэгдэл:

Post a Comment