2016/03/17

З.Энхболд хөдөө ажиллана

Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд энэ сарын 18-23-ны өдрүүдэд Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай, Завхан, Архангай аймгуудад ажиллан, орон, нутгийн ажил байдал, үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай танилцана. Улсын Их Хурлын дарга орон нутагт ажиллах томилолтынхоо эхэнд Өвөрхангай аймагт ажиллах бөгөөд Зэвсэгт хүчний дугаар ангийн үйл ажиллагаа, дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцах юм. Мөн Арвайхээр сумын бүтээн байгуулалтын ажилтай танилцан, иргэд хөдөлмөрчидтэй уулзалт хийж Монгол Улсын Их Хурлын 2015 оны намрын чуулганаар батлагдсан хууль, тогтоолуудын талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийнэ.  Улсын Их Хурлын дарга Өвөрхангай аймагт ажиллах томилолтоо дуусгаад  Баянхонгор аймагт ажиллах юм байна.

 Б.БАТ

Let's block ads! (Why?)

0 сэтгэгдэл:

Post a Comment