2016/03/15

“Байгалийн баялаг ашиглалтын зөв зохистой менежмент” семинар боллоо

Гадаад хэргийн яам, Норвегийн Осло төв-тэй хамтран "Байгалийн баялаг ашиглалтын зөв зохистой менежмент" сэдэвт олон улсын семинарыг 3 дугаар сарын 16-17-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулж байна.

Энэхүү семинарт Монгол, Киргиз, Зүүн-Тимор болон Норвегийн уул уурхайн салбарын өндөр албаны төлөөлөгчид оролцож, уул уурхайн салбарын хөгжил болон ашигт малтмалын салбарт хэрэгжүүлж байгаа бодлого, хөтөлбөрүүдийн талаар санал солилцож туршлага хуваалцах юм.

Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн олон улсын семинарыг нээж хэлсэн үгэндээ Монгол Улс ардчиллыг хөгжүүлэх, бэхжүүлэх чиглэлээрх өөрийн орны туршлага, ололт амжилтыг ардчиллыг хөгжүүлэхээр зорьж буй улсуудтай хуваалцаж, хамтран ажиллахыг зорин ажиллаж байгааг тэмдэглээд энэхүү зорилтын хүрээнд Олон улсын хамтын ажиллагааны сан байгуулан Афганистан, Киргиз, Мьянмар улсуудтай сайн засаглалыг хөгжүүлэх, ардчилсан сонгууль явуулах болон байгалийн баялгийг зөв зохистой ашиглах асуудлаар хамтран ажиллаж байгааг танилцуулав. Уул уурхайн сайд Р.Жигжид "Монгол Улсын уул уурхайн салбарын стратеги, хөгжил" сэдвээр илтгэл тавьж, семинарт оролцож байгаа гадаадын төлөөлөгчдийн сонирхсон асуултад дэлгэрэнгүй хариулт өглөө.

Семинарт оролцож байгаа Зүүн Тимор Улсын Газрын тосны сайд Алфредо Мануэл да Крюз Валерио Пайрес, Бүгд Найрамдах Киргиз Улсын Геологи, Ашигт Малтмалын газрын дарга Зилалиев Душенбек Текшербекович болон Норвегийн Осло төвийн төслийн захирал Рэкстин Клаис, ахлах зөвлөх Стиинснэс Эйнэр нар уул уурхайн салбарын хөгжил, байгалийн баялгийг зүй зохистой ашиглах асуудалд тулгарч буй сорилтуудын талаар илтгэл тавих юм.

ЭХ СУРВАЛЖ: ГХЯ

Let's block ads! (Why?)

0 сэтгэгдэл:

Post a Comment