2016/03/09

“Онгорхой шүд”-тэй засаг

Н.Энхбаярын эрх мэдлийн шуналаас болж Ч.Сайханбилэгийн засаг бүтэн дөрвөн сарын турш онгорхой суудалтай явж байна. Тодруулбал, өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 6-нд Г.Шийлэгдамбыг  авлигын хэргээр АТГ-аас баривчилснаас хойш Шийдлийн засгийн Эрүүл мэнд спортын сайдын суудал эзэнгүй, Ерөнхий сайдын хувиар Ч.Сайханбилэг танхимынхаа сайдын асуудлыг шийдэж чадахгүй тун төвөгтэй байдалд орчихоод байгаа билээ.

Эрүүл мэндийн салбар өнөөдөр хамгийн хүнд, хамгийн эмзэг салбар болчихоод байгаа. Гэтэл бодлогыг нь зангидах ёстой сайдыг нь одоо хүртэл томилж чадахгүй Ч.Сайханбилэгийг тун төвөгтэй байдалд оруулчихаад байгаа Н.Энхбаярт улс орноо, иргэдээ бодох сэтгэл байна уу. Эрх мэдэлд хүрч байвал, энэ улсын иргэдийн эрүүл мэнд түүнд хамаагүй гэдгийг эл явдлаас нь харчихаж болохоор.

Үйл явдлыг өрнөлөөс харахад Г.Шийлэгдамбыг УИХ-аас албан ёсоор чөлөөлөөгүй гэвэл тэр  Эрүүл мэнд, спортын сайд хэвээрээ гэсэн үг. Гэхрдээ мэдээж, авлигын асуудалд холбогдсон хүнтэй нэг баг болж ажиллах нь Ч.Сайханбилэгийн танхимын нэр хүндэд муу.  Тэгээд ч  хэдийгээр Ц.Оюунбаатараар дамжуулан сайдын суудлаасаа татгалзах өргөдлөө өөрөө үгүйсгэсэн ч,  албан тушаалдаа ахиад очихгүй гэдгээ амаараа мэдэгдсэн шүү дээ. Гэвч,авлигын хэрэгт холбогпдсон  Г.Шийлэгдамба болон Н.Энхбаярыг  Шадар сайд болгохын тулд  өөрийнхөө хүсэлтээр албан тушаалаасаа чөлөөлөгдөхийг хүссэн Ц.Оюунбаатар хоёрын аль, алиных нь асуудлыг Ерөнхий сайд УИХ-д оруулаагүй,  энэ засаг хэзээ бүрэн бүтэн болох нь тодорхой бус. Энэ янзаараа бол Н.Энхбаяр гэдэг хүний шуналаас болоод Ч.Сайханбилэгийн засаг "онгорхой шүд"-тэйгээр энэ удаагийн сонгуультай золгож магадгүй. Энэ тохиолдолд муу нэрийг нь Н.Энхбаяр гэхээсээ Ч.Сайханбилэг, З.Энхболд хоёр л зүүж үлдэж магадгүй юм.

Шадар сайд болохын тулд Ц.Оюунбаатарыг албан тушаалаасаа чөлөөлөх хүсэлтийг нь Н.Энхбаяр хүчээр гаргуулчихсан.  Гэтэл нөгөө талаад өөрийн хүсэлтээр сайдын суудлаасаа татгалзах өргөдлөө өгсөн Ц.Оюунбаатар Шадар сайдаа хийхийн зэрэгцээ Эрүүл мэнд спортын сайдын үүрэг гүйцэтгэн гурван ч давхар дээлээ өмсчихөөд байгаа юм.

Чухамдаа энэ бүх үйл явдалд АН буруутай. Ц.Шаравдоржийн хэвлэлийн бага хуралд хэлсэн үг үнэн бол АН-ын дарга нар эхэлж Н.Энхбаярыг Шапдар болгоно гэсэн холын шуналыг нь өдөөгөөгүй бол иймэрхүү өөх ч биш булчирхай ч биш асуудал үүсэхгүй байсан болов уу? Иймээс л Н.Энхбаярт "үгүй" гэдгээ АН-ынхан амаараа ч юм уу, албан бичгээр хэлж, ард урдах ажлаа бодсон нь дээргүй юу.

 Алийн болгон ганц хүний шунал хүслээс болж Монголын төрийн ажихл, бодлого шийдвэр нь гацаж байх билээ.

АН болон МАХН-ын дунд үүсэн албан тушаалаас үүдэлтэй ан цавыг Ардын намынхан өөрсдөдөө ашигтайгаар эргүүлэхийг хичээж байна. Ямар сайндаа л хонь, чонодоо тулж, хоёр хуваагдсан хэрнээ МАН-ынхан МАХН-ын даргыг тойрч гүйж, тойглож сөгдөх вэ дээ.  Сонгууль орйтож байгааг хэлэх үү асуудлаа зохицуулж чадахгүй байгаа АН-ын арчаагүй байдлыг ашиглан Н.Энхбаяр гэх эмзэг цэг дээр нь тоглолт хийх нь сөрөг хүчний хувьд МАН-ыг буруутгах аргагүй.

Эрхбаригчид Н.Энхбаяр гэдэг хүнийхээ барьцаанаас гарч чадахгүй байгаа нь Ардын намын буруу биш.  Ядаж л авлигын хэрэгт холбогдсон сайдынхаа асуудлыг УИХ-аар шийпдүүлж, дараагийнхаа яриа хэлэлцээрт орсон бол Ч.Сайханбилэгийн нэр хүндэд ч дээр байв. Гэтэл тэр улс төрийн өрөг дээр ямар ч нүүдэлгүй болсон шатрын хүү шиг харагдаж байна.

Ойлгомжгүй нөхцөл үүсгээд "онгорхой засаг"-тай сонгуульд орвол АН-д ашигтай байна гэж үү?

Ж.ЭРХЭС

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 сэтгэгдэл:

Post a Comment