2016/03/11

Д.Ганхуяг Турк Улсад айлчилаа

Монгол Улсын Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуягаар ахлуулсан бүрэлдэхүүн 2016 оны 3 дугаар сарын 9-ний өдөр Турк Улсад айлчилаа. Айлчлалын хүрээнд Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргын орлогч, Элчин сайд Али Кемал Айдын болон Монгол Улсын Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д. Ганхуяг нарын хооронд албан ёсны уулзалт боллоо. Уулзалтын дараагаар Гадаад хэргийн дэд сайд, Элчин сайд Нажы Кору, Монгол Улсын Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д. Ганхуягийг хүндэтгэж ажлын үдийн зоог барьсан байна.

 Айлчлалын хүрээнд талууд хоёр талын, бүс нутгийн болон олон улсын асуудлаас гадна 2016 оны 7 дугаар сарын 15-16-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болох гэж буй АСЕМ-ийн дээд хэмжээний уулзалтын талаар санал солилцож хоёр улсын Гадаад хэргийн яамдын Мэдээллийн технологийн салбарт хамтарч ажиллах болон архивын алба хоорондын хамтын ажиллагааны протоколд гарын үсэг зурлаа.

Бүгд Найрамдах Турк Улсын Гадаад хэргийн яамны Мэдээллийн технологийн газар болон Архивын газар Монгол Улсын Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д. Ганхуягт тус тус мэдээлэл хийсэн бөгөөд тэрээр Монгол Улсаас Бүгд Найрамдах Турк Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б. Батхишиг нарын албаны хүмүүсийн хамт Турк Улсын Үндэсний их хурал болон хотын удирдлагуудтай уулзсан байна.

Let's block ads! (Why?)

0 сэтгэгдэл:

Post a Comment