2016/03/30

Ээлжит бус чуулганы захирамжид өөрчлөлт оруулав

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 46 дугаар захирамж гаргаж, "Улсын Их Хурлын ээлжит бус чуулган товлон зарлах тухай" Улсын Их Хурлын даргын 2016 оны 40 дүгээр захирамжид нэмэлт орууллаа.

Улсын Их Хурлын дарга захирамждаа:

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 16дүгээр зүйлийн161.1 дэх хэсгийг үндэслэн Улсын Их Хурлын даргын 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 40 дүгээр захирамжийн 1 дэх хэсэгт дор дурдсан агуулгатай 6 дахь заалтыг нэмсүгэй:

"6/Ашигласан түлш, цөмийн болон цацраг идэвхт хаягдлыг Монгол Улсын хилээр оруулахыг хориглох тухай хуулийн төсөл."

хэмээсэн болохыг Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Let's block ads! (Why?)

0 сэтгэгдэл:

Post a Comment