2016/03/29

Монголын өр тамтгаа алдсан уу?

МАН-ынхны гаргасан тооцоогоор Ардчилсан нам Засгийн эрхийг барьсан энэ дөрвөн жилд Монгол өрөнд живжээ. Улсын нийт өр 21.6 тэрбум ам.долларт хүрснээр нэг иргэнд 15 сая төгрөгийн өр ногдож эхэлсэн байгаа юм. Өлгийтэй хүүхдэд ч энэ өр хамаатай гэсэн үг л дээ гэж тэд ярьж буй юм. Гэхдээ эдийн засагчдын тайлбараар бол "Ах" намынхны тооцоололд алдаа гарчээ.

Сонгууль дөхсөн нь өрийг улстөржүүлж, сонгогчийн саналыг татах тактик ч байсан уу, Засгийн газрын өр дээр Хөгжлийн банкны гадаадаас авсан зээл, Монголбанкны Хятадын Ардын банктай хийсэн своп хэлэлцээрээр авсан юань, арилжааны банкууд хувийн хэвшлийнхний зээл, шууд хөрөнгө оруулалт хэлбэрээр толгой компаниас охин компанид олгосон зээл бүгдийг оруулж тооцоод өр 21.6 тэрбум ам.долларт хүрлээ гээд шуугиулчихсан байгаа юм. Тэгсэн хэр нь ээ, С.Баяр, С.Батболдын Засгийн газрын үед Оюутолгойгоос авсан 350 сая ам.доллар, Тавантолгойгоос авсан 250 сая ам.доллар, мөн Оюутолгойд 34 хувь эзэмших зорилгоор авсан 770 сая ам.долларыг улсын төсөвт бүртгүүлэлгүй тас нуучихсан. Энэ тухай УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар өчигдөр мэдэгдэнэ билээ. Цааш нь ухаад үзвэл, МАН-ын Засгийн газрыг тэргүүлж байх үед тавьсан зээл, Ардчилсан намын Засгийн газрыг тэргүүлж байх үеийн зээл хоёр газар тэнгэр шиг ялгаатай. МАН-ынхны зээл 11 тэрбум ам.долларт хүрсэн бол Ардчилсан намынх нь 9 тэрбум ам.доллар. Өөрийнхөө толгой дээрх бухлыг хараагүй байж, өрөөлийн толгой дээрх өвсийг хараад шоолно гэгч л болсон байгаа юм. Ер нь тэгээд өр, зээл хоёроо ялгаж салгаж ойлгох цаг нь болж. Эдийн засгийн ухагдахуунаараа авсан зээлээ хугацаандаа төлж чадахгүй болбол тэр нь өр болж, чанаргүй зээлийн хэмжээг өсгөнө. Зээлээ цаг хугацаандаа багтаан төлж чадаж байгаа бол тэр өр биш. Авсан зээлээ ашиг өгөх зүйлд зарцуулж чадсан бол тэр нь хөрөнгө оруулалт болж, үлдэнэ.

Өнгөрч буй гурван жил гаруйн хугацаанд 77 мянга орчим иргэн жилийн найман хувийн хүүтэй орон сууцны зээлд хамрагдсан байгаа. Тэд өөрсдийгээ зээлтэй гэдэг болохоос өртэй гэж ярьдаггүй. Бэлнээр 80, 90 сая төгрөг тоолоод байр худалдан авах боломжгүй учраас зээлд хамрагдсан. Ирээдүйдээ хийж байгаа хамгийн том хөрөнгө оруулалт нь энэ болж буй.

МАН-ын Засгийн эрхийг барьж байх үед авсан зээлүүд юу болж дууссан билээ. Монголчууд цөмөөрөө л мэднэ. Хүн бүрт 21 мянган төгрөг тарааж үрэн таран хийж байхаар сургууль, цэцэрлэг шинээр баръя гэхэд хүлээж аваагүй. Уул уурхайн баялгаасаа хүн бүрт хувь хишиг хүртээж байна гээд л цацсан. Архины дэлгүүр, баар цэнгээний газрыг л хэсэг хугацаанд угжсан. Өөр юу болсон юм. Баялаг болж үлдээгүй учраас одоо өрийг нь төлөх гээд монголоороо л чардайж суугаа шүү дээ.

Аж ахуйн нэгжүүдийн хувьд ч ялгаагүй. Үйлдвэрээ өргөтгөе, хүчин чадлыг нь өсгөе, чанартай бүтээгдэхүүнийг зах зээлд гаргаж, ашиг орлгоо өсгөх зорилгоор зээл авдаг. Монголыг өрөнд унагалаа хэмээн элдвээр хэлээд байгаа Чингис бонд, Самурай бондоор босгосон хөрөнгө баялгийг бий болгоход зарцуулагдсан. "Дархан нэхий", "Эрдэнэт хивс", МАК, "Мон полимет" гээд угшлыг нь хөөвөл МАН-ынхны хувьцаа эзэмшдэг аж ахуйн нэгжүүд ч Чингис бондоос босгосон хөрөнгөөс зээл авсан. Зээл олгохдоо Монголын үндэсний компаниа томроосой, дотоодынхоо хэрэгцээг хангах бүтээгдэхүүнийг үйлдвэрлээсэй л гэж олгосон.

Харин МАН-ын Засгийн эрхийг барьж байх үед авсан зээлүүд юу болж дууссан билээ. Монголчууд цөмөөрөө л мэднэ. Хүн бүрт 21 мянган төгрөг тарааж үрэн таран хийж байхаар сургууль, цэцэрлэг шинээр баръя гэхэд хүлээж аваагүй. Уул уурхайн баялгаасаа хүн бүрт хувь хишиг хүртээж байна гээд л цацсан. Архины дэлгүүр, баар цэнгээний газрыг л хэсэг хугацаанд угжсан. Өөр юу болсон юм. Баялаг болж үлдээгүй учраас одоо өрийг нь төлөх гээд монголоороо л чардайж суугаа шүү дээ.

Ийм байхад Монгол өрөндөө живж байна гэж PR-дах ямар хэрэгтэй юм бэ?

Г.ХОРОЛ

Let's block ads! (Why?)

0 сэтгэгдэл:

Post a Comment