2016/03/28

Чуулганы оронд байнгын хороо хуралдуулна

УИХ-ын ээлжит бус чуулганыг өнөөдөр 09.00 цагт нээж, үргэлжлүүлэн байнгын хороо хуралдуулахаар төлөвлөөд байсан ч өөрчлөгджээ. Тодруулбал, УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороог хуралдуулахаар болсон байна. Гэхдээ тус байнгын хороо хуралдах "А" танхимд одоогоор нэг ч гишүүн ирээгүй байна. Тус байнгын хороогоор хэлэлцэх асуудал тодорхойгүй байгаа ч ээлжит бус чуулганаар хэлэлцэх Ашигласан түлшний болон цацраг идэвхит хаягдлын менежмэнтийн аюулгүй ажиллагааны тухай конвенци болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэхээр төлөвлөсөн гэж байгаа юм.

Эл асуудлыг иргэний нийгмийн байгууллагууд эсэргүүцэж байгаа бол УИХ дахь МАН-ын бүлэг асуудлыг судалж буй. УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хувьд байр суурь тодорхойгүй ч Засгийн газраас оруулж ирсэн эл асуудлыг дэмжинэ гэсэн мэдээлэл бий. Харин УИХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлгийг дээрх конвенцийг дэмжихгүй байх талд зогсох ёстой гэсэн байр суурийг УИХ-ын гишүүн О.Баасанхүү өчигдөр хэвлэлийн бага хурал хийх үеэрээ бүлгийнхэндээ хандан уриалсан.

Дээрх конвенцийн зорилго нь энхийн зориулалтаар ашиглаж байгаа цөмийн реакторын ашигласан түлшний менежмэнтийн аюулгүй ажиллагаа болон энхийн зориулалтын хэрэглээнээс үүсэх цацраг идэвхит хаягдлын менежмэнтийн аюулгүй ажиллагааг зохицуулахтай холбоотой зохицуулалт туссан юм. Товчоор хэлбэл, уг конвенцийг УИХ-аас баталснаар цацраг идэвхит хаягдлын менежмэнтийн аюулгүй ажиллагааг хангах дотоодын хяналтын эрх зүйн орчин сайжирч үйл ажиллагааг олон улсын хэм хэмжээ шаардлагын дагуу хэрэгжүүлэх нөхцөл бүрдэнэ гэж мэргэжлийн холбогдох байгууллагуудаас мэдэгдэж байгаа.

Г.ДАРЬ

Let's block ads! (Why?)

0 сэтгэгдэл:

Post a Comment