2016/03/03

Ерөнхий сайд JCI Монгол байгууллагын төлөөлөлтэй уулзлаа

JCI байгууллага нь залуу манлайлагчдыг хөгжүүлж илүү үр бүтээлтэй, шилдэг удирдагч болгож төлөвшүүлэх, тэдэнд нийгмийн өмнө хүлээсэн үүргээ хамгийн нэр төртэй байдлаар биелүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилготой ажилладаг олон улсын залуучуудын байгууллага юм. JCI Монгол үндэсний байгууллага нь "Монгол Улсын хөгжлийн гарц" дэд төслийн хүрээнд үе үеийн Ерөнхийлөгч, Ерөнхий сайдуудтай гишүүд, залуучуудыг уулзуулж,  өнөөгийн нөхцөл байдлыг дүгнэн, ирээдүйн хөгжлийн гарцыг эрэлхийлэх, нийгэм дэх залуусын хувь нэмэр, оролцоог идэвхжүүлэх  чиглэлээр ярилцдаг уламжлалтай.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг JCI Монгол үндэсний байгууллагын төлөөлөлтэй уулзаж, "Эдийн засгийн солонгорол" сэдвээр лекц уншлаа.

Эдийн засгийг солонгоруулснаар гаднын нөлөөнд автахгүй байж худалдааны эргэлт тэнцвэртэй болох, хөрөнгийн үр ашиг дээшилж, эдийн засгийн хөгжлийн бүсчлэлүүд илүү хамрагдах зэрэг олон ач холбогдолтойг Ерөнхий сайд онцоллоо.

Монголын эдийн засагт уул уурхай, ноос ноолуур, мал аж ахуй, мах, сүү, аялал жуулчлал, мэдээллийн технологи, импортыг орлох бүтээгдэхүүний үйлдвэрлэл, энтертайнмент салбарын хөгжлийг зэрэг хангаж байж эдийн засгаа солонгоруулах том боломж бий. Уул уурхайн салбарт зэс, нүүрс, алт, уран, газрын ховор метал, төмрийн хүдэр, газрын тос зэргийг нэг  бүтээгдэхүүний үнээс хамаарах дархлаажуулалтай болгох шаардлагатай. Дараагийн шатанд нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн болгох ажлыг хийх ёстой гэж Ерөнхий сайд хэллээ.

ЭХ СУРВАЛЖ: ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ АЛБА

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 сэтгэгдэл:

Post a Comment