2016/04/12

Тост, Тосон бумбыг тусгай хамгаалалтад авахыг дэмжлээ

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ирц бүрдэхгүй байсаар 11.00 цагт 52 хувийн ирцтэйгээр эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар "Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт" /Засгийн газар 2016.03.31-ний өдөр өргөн мэдүүлсэн, санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлж, "Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Л.Эрдэнэчимэг нарын 9 гишүүн 2016.03.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлгийг хийсэн юм.

Хэлэлцэх асуудлын хуваарьт багтсан "Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт"-ийг хэлэлцэх үед гишүүд асуулт асууж хариулт авлаа.  "Тариаланчид толгойдоо ногоон юм зүүчихээд баахан юм яриад, жагсаал цуглаан хийгээд яваад байх юм. Гудамжны жагсаалаар асуудлыг шийдэхгүй байх. Тариалалт эхлэхээс өмнө төлөвлөгөөгөө гаргаж ажилдаа ормоор юм. Тэрнээс гадна махны үнийг тогтвортой байлгах чиглэлээр ямар ажил хийж байна вэ?" гэсэн Д.Тэрбишдавга гишүүний асуултад  ХХАА-ын сайд Р.Бурмаа "Махан бүтээгдэхүүний үнэ тогтворжуулахаар нөөцийн мах бэлтгэх хөрөнгө 2015 оны төсөвт суугаагүй. Гэсэн ч 14,5 мянган тонн бэлтгэж махны үнийг тогтвортой барих ажил хийсэн. Энэ ажлын төсвийг энэ оны улсын төсөвт суулгасан. Одоогийн байдлаар махны үйлдвэрүүдэд хараахан очиж чадаагүй байна. 2016 хавар нөөцийн мах бэлтгэх ажил УИХ-аас баталсан төсөвт суугаагүй. Тиймээс малчны зээлийн хүүг гурав дахин бууруулсан.  Нөгөө талаар махны үйлдвэрт хөнгөлөлттэй зээл олгох ажил явагдаж байна. Өнөөдөр тариаланчдын улсын зөвлөгөөн Дархан-Уул аймагт болж байна. Энэхүү зөвлөгөөнд холбогдох албаны хүмүүс,  тариаланчид оролцож бэлтгэл ажил болоод тоног төхөөрөмжийн танилцуулга хийнэ. Өнгөрсөн жил ган гачигаас болж ургац алдсан. Иймд Тариалангийн тухай хуульд зохицуулалт оруулж өгсөн" гэсэн юм.

Ийнхүү асуулт асууж хариулт авсны дараа санал дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэхээр боллоо.

Харин дараагийн асуудал болох Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай асуудлыг хэлэлцэх явцад ихэнх гишүүд тусгай хамгаалалтанд авсан гэдэг нэр зүүгээд орхих вий гэсэн болгоомжлол байгааг хэлж байсан. Мөн 820 мянган га талбайг тусгай хамгаалалтанд авна гэж байна. Энэ нь Тост, Тосон бумбын нурууны шаардлагатай талбайг хамарч чадаж байгаа юу гэж тус байнгын хорооны ихэнх гишүүд асуусан юм.

Эдгээр асуултад холбогдох албаныхан хариулахдаа 820 мянган га талбайг тусгай авна гэдэг маань улсын хэмжээнд дөрөвт орно хэмээн хариулсан юм.

Ийнхүү Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай асуудлын анхны хэлэлцүүлгийг хийлээ. Байнгын хорооноос зарчмын зөрүүтэй санал гараагүй тул анхны хэлэлцүүлгээр дэмжиж УИХ-ын чуулганд танилцуулахаар боллоо.

Т.ДАВААНЯМ

Let's block ads! (Why?)

0 сэтгэгдэл:

Post a Comment