2016/04/12

ИЗНН эвсэх эсэхээ хэлэлцэнэ

Ардчилсан намын ҮЗХ-ны хурал ирэх бямба гаригт буюу энэ сарын 16-нд болно. Тэгвэл ИЗНН-ын Үндэсний Хорооныхон мөн энэ өдөр "Корпрэйт" зочид буудлын хурлын танхимд хурлаа хийхээр товложээ. Энэ удаагийн хурлаар сонгуульд эвсэл байгуулан оролцохоор Хөдөлмөрийн үндэсний нам, МҮАН, Эх Орон намуудаас тус намд ирүүлсэн санал болон сонгуульд оролцох бусад хэлбэрийн талаар хэлэлцэн эцсийн шийдвэрээ гаргах аж. Харин МАН-ын Бага хурал энэ сарын 18-нд болох бөгөдө сонгуулийн мөрийн хөтөлбөр, мөн МАХН-тай эвсэх, нэгдэх асуудлыг ярилцах аж.

Б.БАТ

Let's block ads! (Why?)

0 сэтгэгдэл:

Post a Comment