2016/04/13

Сергей Лавров лекц уншина

ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Викторович Лавров өнөөдөр Монгол улсад айлчилж байна. Монгол улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнгийн урилгаар айлчилж байгаа Сергей Лавров айлчлалынхаа үеэр Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт бараалхаж, Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнтэй ганцаарчлан уулзана. Айлчлалын үеэр Монгол улс, ОХУ хоорондын Стратегийн түншлэлийн дунд хугацааны хөтөлбөрийн баримт бичигт гарын үсэг зурна. Мөн айлчлалынхаа талаар сэтгүүлчдэд мэдээлэл өгөхөөс гадна "ОХУ-ын Зүүн Азид явуулж буй гадаад бодлого" сэдвээр лекц унших юм.

А.ШАРАВ

Let's block ads! (Why?)

0 сэтгэгдэл:

Post a Comment