2016/04/13

Халх гол бүс байгуулахыг дэмжив

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо өнөөдөр хуралдлаа. Тус байнгын хорооны хуралдаанаар "Органик бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн "Халх гол" хөдөө аж ахуйн бүс байгуулах тухай асуудлыг хэлэлцсэн юм.

Дорнод аймгийн Халх гол сумын нутагт хорио цээр, технологийн дэглэм бүхий хөдөө аж ахуйн "Халх гол" чөлөөт бүсийг байгуулах тухай Улсын Их Хурлын 75 тоот тогтоол батлан гаргасан байна. Уг чөлөөт бүсийн газрын хэмжээг 500 мянган га-гаар тогтоож, хилийн цэсийг хавсралтаар баталжээ. Нутгийн гүн дэх их хэмжээний газар нутагт хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн боловсруулж, гадаад зах зээлд экспортлох үйл ажиллагааг Чөлөөт бүсийн хуулиар зохицуулан онцгой дэглэм тогтоох боломжгүй бөгөөд харин органик бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хөдөө аж ахуйн бүс байгуулах нь зүйтэй" гэж төсөл санаачлагч үзсэн байна.  Тогтоолын төсөл батлагдсанаар Дорнод аймгийн Халхгол сумын иргэд болон тус сумын нутагт газар эзэмших зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүд Газрын тухай хуулийн дагуу нутагтаа газар өмчлөх, эзэмших, чөлөөтэй зорчих үндсэн эрх нь хязгаарлагдахгүй баталгаажих гэнэ.  Ингээд "Органик бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн "Халх гол" хөдөө аж ахуйн бүс байгуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж  хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.

Б.БАТ

Let's block ads! (Why?)

0 сэтгэгдэл:

Post a Comment