2016/04/12

Сент Кристофер ба Невисийн Холбооны улстай дипломат харилцаа тогтоов

Монгол Улс НҮБ-ын гишүүн бүх улстай дипломат харилцаа тогтоох зорилтын хүрээнд Сент Кристофер ба Невисийн Холбооны Улстай 2016 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Лондон хотноо дипломат харилцаа тогтоолоо.

Хоёр улс найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэн бэхжүүлэх хоёр талын эрмэлзлийг удирдлага болгож, Дипломат харилцааны тухай Венийн конвенц, НҮБ-ын Дүрэм, олон улсын эрх зүйн зарчим, хэм хэмжээг баримтлахаа тохиролцов.

Дипломат харилцаа тогтоох тухай Хамтарсан албан мэдээнд Монгол Улсаас ИБУИНВУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Н.Тулга, Сент Кристофер ба Невисийн Холбооны Улсаас ИБУИНВУ-д суугаа Дээд комиссар  Кевин М.Исаак нар гарын үсэг зурав.

Сент Кристофер ба Невисийн Холбооны Улстай дипломат харилцаа тогтоосноор хоёр талын болон олон улсын байгууллагуудын хүрээнд харилцан дэмжлэг үзүүлж, хамтран ажиллах илүү боломж нээгдэж байна гэдэгт санал нэгтэй байгаагаа талууд илэрхийлэв. Түүнчлэн эдийн засаг, хөрөнгө оруулалт, аялал жуулчлалыг хөгжүүлэх зэргээр үр бүтээлтэй хамтран ажиллах, харилцан туршлага солилцоход чухал юм гэж талууд үзэв.

ЭХ СУРВАЛЖ: ГХЯ

Let's block ads! (Why?)

0 сэтгэгдэл:

Post a Comment