2016/04/08

АН-ын өргөтгөсөн хурал өнөөдөр болно

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 9-ны 12.00 цагт өргөтгөсөн хуралдаан хийнэ. Их тэнгэрт болох  тус хуралдаанаар Ардчилсан намын эв нэгдлийн тухай хэлэлцэх юм байна.

УИХ-ын намрын чуулганы хугацаанд УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүдийг орон нутагт ажиллах үед иргэд "Танай нам Засгийн газрыг барих хугацаанд их зүйлийг хийлээ. Даанч дотоод дахь хэрүүл чинь хэтрээд хийсэн бүтээснийг тань баллаж байна. Ардчилсан намыг муухай харагдуулж байгаа юм чинь хэрүүл, толхилцол боллоо. Хэрүүлээ зогсоо" гэх шүүмжлэлийг олонтаа хэлсэн аж. Мөн өнгөрсөн долоо хоногт "Жудагт Монгол" холбооноос зохион байгуулсан жагсаалд УИХ-ын гишүүн Х.Баттулга оролцох үеэрээ УИХ-д дахин сонгож болохгүй гишүүдийн нэрийг зарлахдаа Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт нарын нэрийг нэр дурдсан. Энэ бүгдээ дотоод ярилцаж ойлголцох ёстой хэмээн үзэж өргөтгөсөн хуралдаан зарласан юм байна.

Энэхүү хуралдаанд УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүдээс гадна Нийслэлийн Ардчилсан намын хороо, мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг урьж оролцуулахаар болсон гэх мэдээлэл байна.

Т.НОМИН

Let's block ads! (Why?)

0 сэтгэгдэл:

Post a Comment