2016/04/14

Хуулиудыг “бөөндлөө”

Пүрэв гаригийн чуулганы хуралдааны эхэнд АТГ-ын дарга асан Н.Ганболдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг хэлэлцэж олонх дэмжсэний дараа  Боловсролын тухай, Дээд боловсролын тухай хуульд  нэмэлт, өөрчлөлт оруулах тухай  хуулийн төсөл болон бусад хуулийн төслийг хэлэлцэж баталлаа.

Мөн   Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, 63.3 хувийн саналаар баталлаа.

Үүний дараа Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, баталснаар чуулганы үдээс өмнөх хуралдаан завсарлалаа.

Б.БАТ

Let's block ads! (Why?)

0 сэтгэгдэл:

Post a Comment