2016/04/07

“Давхар дээл”: Гишүүд саналаа хэлж байна

УИХ-ын чуулганаар Ерөнхийлөгчөөс өргөн барьсан Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах  хуулийн төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр хуулийн төсөл, үзэл баримтлалын талаар гишүүд хууль санаачлагчдаас асуулт асууж байна.

Д.Тэрбишдагва :

-Хууль яг одоо орж ирж байгааг би зарчмын хувьд дэмжихгүй байгаа. Дөрөвхөн сайдыг тусгайлан гаргаж ирээд байна. Яагаад зөвхөн дөрвийг гэж ойлгохгүй  байна. Ирээдүйд ялах гээд байгаа юм уу? Батлан хамгаалах бодлого чинь Хууль зүйн яамнаас ч илүү байдаг биз дээ. Ерөнхий сайдыг орлодог хүн чинь Шадар сайд биз дээ. "Шударга ёс"-оос томилж байгаа болохоор оруулахгүй байгаа юм уу. Энэ дөрвөөс бусад нь сонгуульд өрсөлдөхгүй, намдаа мөнгө өгөөд сайд болно гэсэн юм гаргаж ирэх гээд байна шүү дээ. Давхар дээлгүй сайдтай больё гээд МАН жагсаад байсан. Дараа нь хамтарсан засаг байгуулсан чинь давхар дээлтэй болчихоо биз дээ. Хоёрт, парламентын засаглалтай юм уу, Ерөнхийлөгчийн засаглалтай юм уу энэ улс чинь. Дээр дурдсан яамдыг яагаад оруулдаггүй юм бэ?

Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх  Ч.Өнөрбаяр:

-"Шударга ёс" гэдэг ч юм уу хэн нэгэн рүү чиглэсэн юм байхгүй. Үндсэн хуулийн тулгуур зарчим дээр тантай санал нэг байна. Тэрийг л хангах гэж ийм өөрчлөлт оруулж байгаа юм.

УИХ-ын гишүүн Лу.Болд:

-1990 оноос өмнөх уламжлалаар ямар яамд гол яамдад багтаж байсан юм бэ.  Засгийн газрын гишүүдийг УИХ-ын гишүүн давхар хийж болно гэдгийн цаана аль ч Засгийн газарт хөдлөшгүй байх ёстой яамдуудыг зааж өгмөөр байгаа юм шиг байгаа юм. Жишээ нь, Соёлын яам, Батлан хамгаалахын сайд зайлшгүй баймаар байгаа юм. Энд мэргэжлийн хүн гэх шаардлага тавих шаардлагагүй. Дээр нь Байгаль орчны сайдын үүрэг аль цаг үед байх ёстой. Энэ бодлогыг багтааж байна уу?

Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх  Ч.Өнөрбаяр:

-Монголын хуулийн хувьд уламжлалыг барих шаардлагатай. Тэр ч зарчмыг барьж ирсэн. Гэхдээ өмнөх Үндсэн хуулиудын санааг барих шаардлагагүй байх. Яамны тухайд ганц энэ хуулиар шийдэгдэхгүй. Яамдын эрх зүйн байдлын тухай хуулиар шийдэгдэнэ. Судалгаа хийгээд явж байна.

Гэхдээ гол яам, чухал биш яам гэж байхгүй л дээ. Асуудлыг тодорхой болгоё гэвэл УИХ-д бүрэн эрх нь байгаа гэв. Ингээд асуулт асуух дуусч, санал гишүүд санал хэлж эхэллээ.

Л.ХАЛИУ

Let's block ads! (Why?)

0 сэтгэгдэл:

Post a Comment