2016/04/05

Шалгалтаас түр орлон гүйцэтгэгч зугтааж байна гэв

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороогоор Төрийн албаны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, санал, дүгнэлтээ Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүллээ.

-Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын Ё.Отгонбаяр асуулт асуулаа. Тэрээр "хамгийн том баталгаа бол халагдахгүй байх явдал. Гэтэл сүүлийн дөрвөн жилийн турш хэдэн хүн халагдсан бэ? Одоо хэдэн хүн жилээс дээш хугацаагаар үүрэг гүйцэтгэгчээр явж байна вэ? Энэ хуулийг сонгуулиас жилийн өмнө өөрчлөхгүй гэсэн заалт бий. Энэ заалтыг яах гэж байна вэ?" хэмээн асуулаа.

-Эдгээр асуултанд Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Цогоо хариулсан юм. Тэрээр "Өнөөдрийн байдлаар төрийн албанд 186 мянган хүн ажиллаж байна. өнгөрсөн оныхоос 2800 төрийн албан хаагч нэмэгдсэн. Үүний 70 хувь нь төрийн үйлчилгээний албан хаагч байна. Төрийн албанаас жилд дунджаар 15-20 мянган хүн чөлөөлөгддөг. Хууль бусаар ажлаас халагдсан гэх гомдолтой 300 албан хаагч байна. Түр орлон гүйцэтгэгчээр хэдэн хүн байгаа талаар нарийн тоог мэдэхгүй байна. Одоо оруулж ирсэн энэ хуулийн төсөлд түр орлон гүйцэтгэгч ажиллах хугацааг зааж өгсөн. Өөрөөр хэлбэл сул орон тоо гарсны дараа 45 хоногийн дотор албан тушаалыг нөхсөн байна. Гэдэг заалт оруулсан" гэлээ.  

-Үүний дараа УИХ-ын Ё.Отгонбаяр тодрууллаа.

-Түр орлон гүйцэтгэж байгаа хүн 4 мянга гаруй байна. Та ажлаа мэдэж ав. Тэр дундаа гурван жилийн хугацаатайгаар түр орлон гүйцэтгэж байгаа хүмүүс байна. Би нэр усаар нь хэлж чадна. Энэ асуудал дээр хязгаар тавих хэрэгтэй. Учир нь түр орлон гүйцэтгэгч гэдэг нэрээр төрийн албаны сонгон шалгаруулалтыг тойрох арга болчхоод байна гэлээ.

УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа:

-Төрийн алба "жонхуу" болсон. Монголд төрийн албан хаагч хэд байвал зохих хэмжүүр байдаггүй. Болж өгвөл ажилчид нэмдэг болсон. Энэ хуулийн төслийг баталснаар хүн нэмэгдэх юм уу, эсвэл халагдах юм уу?

Энэ асуултад хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Г.Батхүү хариулсан юм. "Олон Засгийн газрын нүүрээр төрийн албан хаагчдын тоо зөрүүтэй байдаг. Нөгөө талдаа Төрийн албаны тухай хуулийн хэрэгжих хугацаа маш чухал. Тиймээс ажлын хэсэг сайн ярилцаж байгаад сонгуулийн дараа байгуулагдах Засгийн газрын үеэс хэрэгжинэ гэдгээр оруулахгүй бол батлагдсан өдрөөс хэрэгжих юм бол сонгуулийн өмнө хөдөлгөөн орно. Хамгийн гол нь энэ хуулийн төслийн зорилго нь төрийн албыг тогтвортой байлгахад чиглэж байна" гэв.

Ийнхүү гишүүд асуулт асууж санал гаргалаа. Гишүүдийн гаргасан саналыг томьёолж санал хураасны дараа Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлэхээр болсон юм.

Т.ДАВААНЯМ

Let's block ads! (Why?)

0 сэтгэгдэл:

Post a Comment