2016/04/11

Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдод Засгийн газрын гишүүн, Хууль зүйн сайд Д.Дорлигжав өнөөдөр /2016.04.12/ Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ.

Монгол Улсын иргэний бүртгэл болон түүнийг эрхлэх байгууллагын тогтолцоо, зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбогдсон харилцааг 1999 онд батлагдсан Иргэний бүртгэлийн тухай хуулиар зохицуулж байна. Уг хуулийн зохицуулалт хуучирсан, зарим шаардлагатай зохицуулалт тусгагдаагүй болохыг Хууль зүйн сайд Улсын Их Хурлын даргад танилцууллаа. Түүнчлэн төрийн бодлого, хөтөлбөр, зорилтын үр дүнд эрх зүйн орчин шинэчлэгдэн, мэдээлэл технологийн дэд бүтцийг бий болгож, программ хангамжийг бүртгэлийн салбар, нэгжийн хэрэглээнд оруулан ашиглаж байгаатай холбоотойгоор иргэний улсын бүртгэлийн үйл ажиллагаанд тодорхой өөрчлөлт гарсан байна.

Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн зорилго, бүртгэлийн байгууллагын бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлтөд нийцүүлэн уг хуулийг өнөөгийн болон цаашдын чиг хандлагатай уялдуулан хуулийн зохицуулалт, үр нөлөөг дээшлүүлэх, хамрах хүрээг өргөжүүлэх, иргэнд чирэгдэлгүй бүртгэлийн үйлчилгээг үзүүлэх эрх зүйн орчинг бүрдүүлэхээр уг хуулийн хэрэгжилтйин үр дагавар болон холбогдох судалгааг үндэслэн Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулыгн төслийн боловсруулсан байна. 

Уг хуулийн төсөл батлагдсанаар хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах, иргэдэд төрийн үйлчилгээг чанартай, шуурхай хүргэх, бүртгэлийн мэдээллийг үнэн зөв, бодитой болгох, улсын бүртгэгчийн ажлын ачааллыг багасгах зэрэг олон талын ач холбогдолтой юм байна  хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Let's block ads! (Why?)

0 сэтгэгдэл:

Post a Comment