2016/04/05

Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилсан зарим хуулийн төслийг хэлэлцэн чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцэхийг дэмжлээ.

1. Үндэсний аюулгүй байдлын тухай
2. Монгол Улсын батлан хамгаалах тухай
3. Зэвсэгт хүчний тухай
4. Цэргийн албаны тухай
5. Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай
6. Төрийн болон албаны нууцын тухай
7. Мэдээллийн аюулгүй байдлын тухай хуулийн төслүүдийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хурлаар хэлэлцэн хэлэлцэхийг дэмжсэн юм. Эдгээрээс Төрийн болон албаны нууцын тухай, Мэдээллийн аюулгүй байдлын тухай хуулийн төслүүдийг хаалттай горимоор хэлэлцэв.

ЭХ СУРВАЛЖ: PRESIDENT.MN

Let's block ads! (Why?)

0 сэтгэгдэл:

Post a Comment