2016/04/08

“Шударга ёс” даргаа сонгоогүй байна

УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, "Шударга ёс" эвслийн дарга Н.Батцэрэг эвслийн даргын суудлаа өгөх болсноо мэдэгдээд "Би үндсэндээ гурван жил 9 сар бүлгийн даргын ажил хийлээ. Одоо бол УИХ-ын гишүүн болон сайдын ажлыг давхар хийж байгаа. Тиймээс бүлгийн даргын ажлаа өгөх хүсэлтээ бүлэг бүрдүүлж байгаа намын дарга нарт хэлсэн. Бүлэг бол УИХ-д ажиллаж байгаа улс төрийн гал тогоо. Улс төрийн эрх ашиг, сонирхол дотор ажлаа зохион байгуулдаг. Засгийн газрын гишүүн бол Ерөнхий сайдын удирдлагаар өөрийн эрхэлж буй салбарын хүрээнд ажлаа зохион байгуулдаг. Сонгууль дөхөж байна. Улс төрийн нам эвсэл сонгуульд бэлтгэж, хатуу ширүүн тэмцэл хийж өөрсдийн байр суурийг илэрхийлж байгаа энэ үед бүлгийн даргын Засгийн газрын гишүүнтэй зэрэгцүүлж хийх нь зохимжгүй гэж үзэж байна. Энэ асуудлыг хоёр нам дотор ярилцаад Пүрэв гаригт буюу дөрөвдүгээр сарын 7-ны өдрийн чуулганаар шинэ даргын нэрийг танилцуулна" гэж мэдэгдсэн.

Гэтэл Пүрэв гаригт хуралдсан УИХ-ын чуулганаар "Шударга ёс" эвсэл шинэ даргынхаа нэрийг өргөн бариагүй. Тиймээс ямар учраас хойшлогдсон талаар БОАЖНХ-ийн сайд Н.Батцэрэг сайдаас тодуулахад "МАХН хурлаа хийхгүй байна. Хэнийг дарга болгохыг би мэдэхгүй. Ирэх Даваа гаригт тодорхой болох байх" гэсэн юм.

Т.НОМИН

Let's block ads! (Why?)

0 сэтгэгдэл:

Post a Comment