2016/04/06

Сонгуулийн зардлыг тогтоов

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ болон аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн зардлын хэмжээг тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж гишүүдийн 90 гаруй хувийн саналаар дэмжин баталлаа. Ингэснээр сонгуулийн зардлыг 16.4 тэрбум төгрөг байхаар зааж өглөө.

Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл "Өмнөх УИХ-ын сонгууль 30 хоног болдог байсан бол шинэ хуулиар 18 хоног үргэлжилнэ. Техник хэрэгсэл нэвтрүүлсэн учраас зардал хэмнэгдэх ёстой. Аудитын газар нарийн хянасан уу, хянуулж байвал яасан юм бэ" гэсэн асуудлыг хөндсөн бол мөн нэр бүхий гишүүдийн зүгээс нөхөн сонгууль хийх бол хэрхэн зохион байгуулах. Автоматжуулсан систем ашиглах боломжтой эсэх, аюулгүй байдлыг хэрхэн хангаж байгаад хариулт хүслээ.

Сонгуулийн ерөнхий хорооны даргын тайлбарлаж буйгаар 2012 онд болж байсан УИХ, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийг сонгох сонгууль болж байсантай харьцуулахад сонгогчийн тоо өссөн. Сонгогчийн тоо өссөнтэй холбоотойгоор саналын хуудас хэвлэх тоо хэмжээ өссөн. Мөн энэ удаагийн сонгууль нь өмнөх сонгуулиас ялгаатай нь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийг сонгох сонгууль хамт зохион байгуулагдана.

Харин аюулгүй байдлыг хангахтай холбоотойгоор Сонгуулийн ерөнхий хорооны Мэдээллийн технологийн аюулгүй байдлын хэлтэс, Тагнуулаас ажлын хэсэг гарч, ажилладаг. Хэвлэгдэж байгаа 1000 саналын хуудас тутмаас 10 –ыг нь шинжилгээнд оруулдаг. Мөн саналын хуудсыг хөрвүүлэхдээ аймаг, нийслэлийн Тагнуулын газрын хараа хяналт дор хөрвүүлдэг байна.

Нөхөн сонгуулийн тухайд Сонгуулийн хуульд зааснаар жилд хоёр удаа зохион байгуулахаар заасан. Учир нь зарим жилд 40 гаруй удаа нөхөн сонгууль зохион байгуулах болдог. Тэр бүрт техник хэрэгсэл ашиглах боломжгүй байдаг. Үүнийг зохицуулах зорилгоор Сонгуулийн нэгдсэн хуульд нөхөн сонгуулийг нэг дор хийхээр заалт тусгажээ. Ингэхдээ хавар буюу зургадугаар сард, намар буюу аравдугаар сард нэгдсэн журмаар нөхөн сонгууль хийхээр заалт тусгасан аж. Эл асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн учраас УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар одоо Нийтийн сонсголыг зохион байгуулах журам батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна.

Г.ДАРЬ 

Let's block ads! (Why?)

0 сэтгэгдэл:

Post a Comment