2016/04/11

“Монгол мах Латин Америкийнхаас ч үнэтэй”

Монголын нийгэмд засч залруулах, илүү сайжруулах олон зүйл бий. Тэр асуудал болгон шийдэл хүлээж байгаа. Энэ шийдлийг олоход дөхөм болох санал санаачилга гаргаж, олон нийтэд мэдээлсэн эрхмийн үг энэ буланд байх юм.

Д.Дорлигжав, Хууль зүйн сайд

"Үндсээрээ шинэчлэгдэж байгаа хууль, нийтдээ 400 гаруй зүйлтэй. Мөрдөн байцаагч өөрөө шууд мэдээд хүнийг хорьдог, эсвэл сэжигтэн гэж дуудаад, хэдэн арван цагаар суулгадаг. Ир, оч гээд явуулаад байдаг. Эсвэл барьж аваад хорьчихдог.  Энэ бүхэн шинэ хуулиар байхгүй болно гэж ойлгож болно. Тодорхой хэрэг гарсан байхад мөрдөн байцаагч шалгаад, нотлох баримт цуглуулаад яваад байна. Буруутгаж шалгах хангалттай нотолгоотой болсон гэсэн үедээ прокурорт материалаа танилцуулаад прокурор зөвшөөрвөл тэр хүнийг дуудна. Дуудах эрх тэнд үүснэ. Тэгээд дуудаад байцаалт явуулаад нотлох баримтаа гаргаж ирээд хорьж шалгах уу, яах вэ гэдгээ прокурорын болон шүүхийн зөвшөөрлөөр шийднэ. Тэгэхээр маш том зарчмын ялгаа гарч ирж байгаа. Ялангуяа мөрдөгчөөс асар их ур чадвар, ажиллагаа шаардана. Тодорхой хэргийг илрүүлэхийн тулд хүмүүстэй уулзана, нотлох баримт цуглуулна, явна."

Эх сурвалж: www.news.mn

К.Азизов, ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд

"Монголд улирлын онцлогоос, арваннэг, арванхоёрдугаар сард малаа нядалдаг. Энэ нь манай зах зээл дээр өрсөлдөхөд яавч эергээр нөлөөлөхгүй. Оросын зах зээлд махыг жилийн туршид тогтвортой нийлүүлдэг байх шаардлагатай. Москва зарим орноос авдаг махны квотыг хязгаарласнаар Монголд нэлээд боломж олгосон боловч бидний хүсэн хүлээж байсан үр дүн гараагүй. Хоёр талын мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар махны экспортод хамгийн их саад болж байгаа зүйл бол эрүүл ахуйн шаардлага. Танайд эрүүл ахуйн хяналт сул, малын халдварт өвчин байнга гарч байгаа нь тогтмол нийлүүлэлтэд саад учруулж байна. Манайд мах нийлүүлэхэд Оросын хорио цээрийн газраас тавьдаг шаардлагыг их хэмжээгээр экспортлогчид, бэлчээрийн бус малтай газрууд биелүүлэх боломжтой. Түүнээс гадна мах бэлтгэл, боловсруулалтыг сайжруулах шаардлагатай. Тиймээс танайхаас нийлүүлж буй махыг, адууныхаас бусдыг нь боловсруулах хэрэгтэй болдог. Энэ нь танай мах экспортод сөргөөр нөлөөлж байна. Монголын махны чанарын хувьд бол ярих юм байхгүй. Гэхдээ зах зээл дээр өрсөлдөж чадахуйц үнэ ханштай байх ёстой. Гэтэл монгол махны үнэ Латин Америкийнхаас илүү үнэтэй. Эцэст нь хэлэхэд манайх ч, танайх ч ДХБ-ын гишүүн тул олон улсын хэмжээнд тавигддаг эрүүл ахуйн шаардлагыг тойрч гарах боломжгүй."

Эх сурвалж: Өдрийн сонин

Б.Сарантуяа, Монгол Улсын Гавьяат жүжигчин, дуучин

"Шинэ уран бүтээл хийхийг ямагт хүсч байдаг. Уран бүтээлч хүн бүрт шинийг хүсэх илэрхийлэл бий. Харамсалтай нь яг миний хүсэн хүлээсэн, гал цогтой бүтээл төрөхгүй байгааг хэлэх нь зөв байх. Хөгжмийн зохиолч, ая зохиогч, шүлэгч найрагч нартаа хандаж "Намайг хурцлаад өгөх сайхан бүтээл туурвибал би дуулахад бэлэн" гэдгээ хэлмээр байна. Яг үнэндээ мэргэжлийн, далайцтай дуу хүлээж байна.."

Эх сурвалж: www.news.mn

Let's block ads! (Why?)

0 сэтгэгдэл:

Post a Comment