2016/04/08

УИХ-ын даргыг огцруулах шаардлага хүргүүлэв

УИХ-ын дарга З.Энхболдыг огцруулах шаардлагыг УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт дөнгөж сая УИХ-ын дарга З.Энхболдод өглөө.

Тус бүлэг өнгөрсөн Даваа гаригт ээлжит хуралдаанаа хийх үеэрээ "УИХ-ын даргын зүгээс зайлшгүй хэлэлцэх шаардлагатай асуудлаар ээлжит бус чуулган зарладаггүй, сайд огцруулах, Засгийн газрыг унагах, хамгийн сүүлд цөмийн хог хаягдлыг үүссэн оронд нь булшлах конвенцид нэгдэн орох асуудлыг хэлэлцүүлэхээр ээлжит бус чуулган зарласан учраас УИХ-ын даргад хариуцлага тооцох асуудлыг тавихаас аргагүй болгосон" гэж үзсэн юм. Энэ үндэслэлээр ийнхүү шаардлага хүргүүллээ.

Г.ДАРЬ

Let's block ads! (Why?)

0 сэтгэгдэл:

Post a Comment