2016/04/11

МАН-ын шаардлагад АН-ын бүлгээс хариу барив

УИХ-ын дарга З.Энхболдыг сайн дураараа албан тушаалаасаа татгалзах ёстой гэсэн шаардлагыг УИХ дахь МАН-ын бүлгээс өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт УИХ-ын даргад мэдүүлсэн. Үүнд УИХ дахь Ардчилсан намын бүлгээс өнөөдөр хариу илгээжээ.

Түүнд "З.Энхболд УИХ-ын даргаар сонгогдон ажилласнаар улс орон урьд өмнө хэзээ ч байгаагүй өрийн дарамтад орж, гадаад хөрөнгө оруулалт зогсож, улсын эдийн засаг, нийгэм эдийн засгийн амьдрал гүнзгий хямралд өртлөө гэсэн хэт улстөржсөн дүгнэлтээр УИХ-ын баталсан аливаа шийдвэрийн өмнөөс УИХ-ын даргыг буруутгахгүй үндэслэлгүй байна.

... МАН-ын бүлгийн шаардлагад "УИХ-ын дарга ээлжит бус чуулган зарлаж, Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын бүрэн эрхэд халдсан гэжээ. МАН-ын бүлгийн гишүүд Монгол Улсын Үндсэн хууль болон холбогдох бусад хуулийн зохицуулалтыг өнөөдрийг хүртэл ойлгож мэдээгүй байгаа нь харамсалтай" гэжээ.

Г.ДАРЬ

Let's block ads! (Why?)

0 сэтгэгдэл:

Post a Comment