2016/04/11

НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзав

Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Роберто Бэнесийг 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч уулзав.

Уулзалтаар Роберто Бэнес"Гадаад хэргийн яам, НҮБ-ын Хүүхдийн сангийн 2017-2021 оны хамтын ажиллагааны хөтөлбөр"-ийг батлуулах гэж байгаатай холбогдуулан дэлгэрэнгүй мэдээлэл өгөв. Гадаад хэргийн сайд НҮБ-ын Хүүхдийн сангаас Монгол Улсад үзүүлж ирсэн дэмжлэг, туслалцаанд талархал илэрхийлээд хүүхдийн эрхийг хамгаалах, нийгмийн үйлчилгээ, хүүхэд залуучуудын оролцоог дэмжих чиглэлээр дорвитой хувь нэмэр оруулчныг тэмдэглэв. Тэрээр шинээр батлагдах хамтын ажиллагааны хөтөлбөр нь Монгол Улсын урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэхэд чухал ач холбогдотой болохыг онцлов.Түүнчлэн АСЕМ-ын Дээд хэмжээний уулзалтын хүрээнд зохион байгуулагдах зарим арга хэмжээнд хамтран ажиллах талаар санал солилцов.

ЭХ СУРВАЛЖ: ГХЯ

Let's block ads! (Why?)

0 сэтгэгдэл:

Post a Comment